Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Онцлох мэдээ
» Нүүрсний нууц гэрээнүүд долларын "суваг"-ийг хаасан уу?!
Нүүрсний нууц гэрээнүүд долларын "суваг"-ийг хаасан уу?!
2022/10/05 - 09:19
Хуваалцах
Жиргэх
Монголбанк өчигдөр ам.долларын ханшийг 3352.42 төгрөг хэмээн зарлав. Харин "гадуур" 3500 дөхлөө. Ам.долларын ханш түүхэндээ ийм өндөрт гарч байгаагүй юм. Дээрээс нь ховорджээ. Банкууд нэг хүнд өдөрт 1.0 сая төгрөгтэй тэнцэх ам.доллар худалдаалж байна. Тэр нь ч олдоц муутай болж буй аж. Өөрөөр хэлбэл, бүх хэрэглээгээ импортоор болгодог Монгол Улсын хувьд энэ нь маш өндөр эрсдэлийг үүсгэлээ. Эдийн засагчид ч "...Он гараад баларна" гэж ярьж байна. Тэгэх нь жирийн иргэдэд ч ойлгомжтой болсон. Хамгийн гол нь Монголбанк ч эрсдэлийг хүлээн зөвшөөрч эхэллээ.
Тухайлбал, Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир "...Хэрэв инфляц өндөр хэвээр удаан үргэлжилбэл бодит орлогууд тэр хэмжээгээр идэгдэж, худалдан авах чадвар буурч зах зээлийн идэвхжил ч унана. Түүнчлэн валютын ханш ч хурдан сулраад байвал импортын орц илүү үнэтэй болоод, бүтээн байгуулалтын зардлууд анх төлөвлөснөөс давж, хөрөнгө оруулалтууд царцах, хойшилно гэсэн үг юм. Аль аль нь эдийн засгийн өсөлтөд сөрөг, бодлогын сонголт биш юм. Иймд нэн тэргүүнд инфляц, валютын ханшийн асуудлаа шийдэхэд төсвийн, мөнгөний, санхүүгийн бодлогоо чиглүүлээд, асуудлаа шийдье. Нүүрсний орлого нэмэгдээд, хөрөнгө оруулалтууд сайжирч, нөхцөл байдал зөөлөрвөл бодлогын хүүг буцаад бууруулах бололцоо бий. Хэзээ вэ гэдэг нь өнөөдөр дэлхий нийтийн тодорхой бус байдлаас шалтгаална. Нэн тэргүүнд энэ зорилтыг тавья, үүний тулд шаардлагатай бодлогын арга хэмжээ авъя гэсэн үг юм" гэв.
Үүнтэй зэрэгцээд удахгүй УИХ-аар Монголбанкны удирдлагуудыг солих асуудал яригдаж мэдэхээр болжээ. Эх сурвалжуудын мэдээллээр "...Б.Лхагвасүрэнгийн оронд дэд ерөнхийлөгч Г.Энхтайваныг томилно" гэж байна. Г.Энхтайван нь УИХ-ын даргыг Гадаад харилцааны сайд байхад гүйцэтгэх туслахаар нь ажиллаж байжээ. Гэхдээ энэ залуу Монголбанкны ерөнхийлөгч болоход мэргэжил нь тохирохгүй юм байна. Дашрамд хэлэхэд, дарга явахаар орлогчийг оронд нь томилдог явдлыг зогсоох хэрэгтэй юм. Дарга нь муу ажиллаад хөөгдөж байгаа бол орлогчийг нь ч бас явуулдаг байх ёстой. "...Төгрөгийг тогтвортой байлгаж чадаагүй" гээд Б.Лхагвасүрэнг огцруулахаар бол Г.Дөлгөөн, Г.Энхтайван нарын дэд ерөнхийлөгч нарыг хамтад нь явуулбал зохино.
Гэхдээ ам.долларын ханш "ниссэн"-ий буруу нь Монголбанкнаас болоогүй бололтой. Эрх баригчид ам.доллар яагаад орж ирэхгүй байгаагийн учрыг олох гэж нэлээд ажиллажээ. Тэгж тэгж "...Ам.доллар ховордож, ханш өссөн нь нүүрсний экспорттой холбоотой байна" гэсэн дүгнэлт дээр буусан бололтой. Тодруулбал, манайхан Тавантолгойн нүүрсийг худалдах гэрээг бөөн бөөнөөр нь хийчихжээ. Тэгээд мөнгийг нь урьдчилаад авчихсан байна. Урагш нь ачиж буй нүүрсийг 100 хувь гэж үзвэл дөнгөж гурван хувьд нь л мөнгө ирж байгаа аж. Үлдсэн 97 хувийн мөнгийг өмнө нь авчихжээ.
Тиймээс ам.долларын ханш тэнгэрт хадчихаад байгаа аж. Тэгэхээр эрх баригчид нүүрсний гэрээнүүдийг ил тод болгож, экспорт дээрээ менежмент хийх шаардлагатай болж байна. Ингэж ч ажиллаад эхэлжээ. Засгийн газраас ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар ахалж буй бөгөөд тэд Тавантолгойн нүүрсний гэрээнүүдийг шалгаж эхэлсэн байна. Ер нь бол "...Тавантолгойн нүүрсний гэрээнүүд нууц, тендер, худалдан авалт нь ил тод бус" гэсэн шүүмжлэл их яригддаг. Тэгэхээр тун удахгүй нүүрсний гэрээ дагасан томоохон луйврын хэрэг ил болж магадгүй юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
2
Сэтгэгдэл
ff
21 September 2026 15:48
Omega-ийн хуулбар цаг
Өндөр нарийвчлал, тогтвортой байдал, эдэлгээ сайтай, засвар үйлчилгээ хийхэд хялбар гэдгээрээ алдартай энэхүү цагны механизм нь бат бөх хийцтэй хэдий ч ус нэвтрэх болон цаашид зэврэлт үүсэхээс сэргийлэхийн тулд усны хамгаалалтын жийргэвчүүдийг элэгдэл,
fake omega watches
хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч буй эсэхэд үе үе шалгаж байх шаардлагатай. Никель-фосфорын хайлшаар хийгдсэн нь механизмыг соронзон нөлөөнд автахааргүй болгодог бол оновчтой бүтэц нь эрчим хүчний хэмнэлтийг эрс сайжруулдаг;
Omega-ийн хуулбар цаг
эдгээр шинж чанарууд нь уг механизмыг нарийн инженерчлэлийн салбарт жишиг болох байр суурийг нь улам бататгаж өгдөг.
Omega-ийн хуулбар цаг
dd
27 September 2026 11:11
Hermès цүнхний дуураймал
Louis Vuitton нь 1854 онд Францын Парис хотод байгуулагдсан дэлхийн хамгийн алдартай, тансаг зэрэглэлийн загварын орнуудын нэг юм. Анх аян замын авдар,
Miu Miu цүнхний дуураймал
чемодан үйлдвэрлэж эхэлсэн энэхүү брэнд нь өнөөдөр дахин давтагдашгүй чанар, сэтгэл татам загвараараа дэлхий дахинаа танигджээ.Өдөр тутмын хэрэглээнд нэн тохиромжтой,
YSL цүнхний дуураймал
багтаамж сайтай хөнгөн цүнх.Аян замын хэв маягийг шингээсэн, хотын амьдралд тохирсон сонгодог загвар.Дэгжин, ажил хэрэгч загвартай бөгөөд бариултай болон мөрний оосортойгоор ашиглах боломжтой.
Burberry цүнхний дуураймал
Холбоотой мэдээ
“Ард түмний зарц” В.Зеленский амласандаа хүрсэн үү?
М.НУРГУЛ: Цахимаар ирсэн мэдээллийн эх сурвалжийг нягтлаагүйгээс санхүүгийн залиланд өртдөг
Айн айцгаана уу
Монгол Улсын экспортын орлого буурсан ч УБТЗ тээврээ нэмэгдүүлж чадлаа
Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувьтай хэрэгжиж байна
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон
7-04-2026, 14:56
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын
6-04-2026, 17:17
Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
6-04-2026, 15:02
Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга
4-04-2026, 20:19
Засгийн газрын гишүүдийг томилж, өнөөдрөөс хэмнэлтийн
4-04-2026, 09:26
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
3-04-2026, 18:55
“Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд
2-04-2026, 11:34
“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонслоо
1-04-2026, 20:10
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын
31-03-2026, 00:49
“Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026”
30-03-2026, 23:26
МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
29-03-2026, 13:17
Монгол цэргийн нэгдсэн холбоо, Геронтологийн үндэсний төв
28-03-2026, 16:29
Г.Занданшатар: Чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж
27-03-2026, 22:52
ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас
27-03-2026, 21:45
Өнгөрсөн долоо хоногт авлигын 4 хэргийг шүүхээр шийдвэрлэжээ
27-03-2026, 19:44
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
27-03-2026, 10:32
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
26-03-2026, 23:33
Орон нутгийн удирдлагуудад цахим шилжилтийг хэрэгжүүлэх
26-03-2026, 12:33
Тусгай дуут дохио ажлуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж
26-03-2026, 11:13
Эдийн засагт учирч болзошгүй хямралыг даван туулах арга
26-03-2026, 01:50
2 Сэтгэгдэл