Малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх, тодорхойлох ажилд Францын талаас дэмжлэг үзүүлнэ

Бүгд Найрамдах Франц Улсын Клермон-Ферран хотноо 31 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа мал аж ахуйн олон улсын үзэсгэлэнд манай улс “Хүндэт зочин” орноор оролцож байгаатай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж байна.

Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Франц Улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт урт хугацааны, тогтвортой, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжийг хангах, малыг эрүүлжүүлэх, мал эмнэлгийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний худалдааны хамгийн том хориг болох шүлхий өвчинтэй тэмцэхэд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зүгээс үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд найрамдах Франц улсын Хөдөө аж ахуйн сайдтай уулзаж хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, техник, технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад чиглэсэн үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгууллаа.

viber_image_2022-10-04_18-11-00-989 Малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх, тодорхойлох ажилд Францын талаас дэмжлэг үзүүлнэ

  • Франц Улс эрчимжсэн хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн урт хугацааны туршлагатай тул хамтарсан судалгаа хийх, салбарын мэргэжилтнүүдийг богино, дунд хугацааны сургалтад хамруулах, мэргэшүүлэхэд хамтран ажиллах,
  • Монгол Улсын малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх, тодорхойлох ажилд Францын талаас дэмжлэг үзүүлэх,
  • Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакциныг дотооддоо үйлдвэрлэх, мал эмнэлгийн хорио цээрийн тусгаарлах бүс байгуулахад хүмүүнлэгийн болон арилжааны шугамаар урт хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Уламжлалт бэлчээрийн маллагаатай, байгалийн хамгийн олон төрөл зүйлийн ургамлаар тэжээгддэг Монгол малын мах, малын гаралтай түүхий эдийг эрүүл, органик бүтээгдэхүүн болохыг олон улсад сурталчлан таниулж, экспортлох, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллахад техник, эдийн засгийн  туслалцаа авах,
  • Өвлийн хүлэмж, төмс хүнсний ногооны агуулахын чиглэлээр төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун илэрхийллээ.
                                                                                                          Эх сурвалж: ХХААХҮЯ
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ