'Чингис хаан' музей энэ сарын 11-нд үүдээ нээнэ

"Чингис хаан" музей энэ сарын 11-нд үүд хаалгаа нээхээр төлөвлөжээ. Соёлын дэд сайд М.Батбаяр "Гадаадаас худалдан авах шилэн хорго Монголд бүгд ирсэн. Энд угсраад дуусч байна. Мөн музейн дэглэлт, тохируулга, үзэгчдэд толилуулах бэлтгэл ажлыг зэрэг хийж байна" гэсэн юм.
 
Барилгын үзүүлэлт, дэглэлтийн хэмжээгээр Ази тивд эхний аравт орохоор хэмжээний үзүүлэлттэй аж. Музейн тайлбарыг QR уншуулаад таван хэл дээр сонсох боломжтой юм байна.
 
Уг музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг дотоод болон гадаадын 40 орчим газраас цуглуулж, 12 мянга орчим сан хөмрөгтэй болсон байна.
 
Энэ музейн бүтээн байгуулалтад нийт 62.8 тэрбум төгрөг зарцуулсан талаар Соёлын сайд Ч.Номин өмнө нь танилцуулж байв. "Чингис хаан" музейн барилгын ажил дуусч, Улсын онцгой комисс хүлээн авсан. Хотын төвд сүндэрлэх шинэхэн музей одоо үзмэрүүдээ дэлгэн, үзэгчдээ хүлээн авах л үлдээд буй.
 
Соёлын яамны захиалгаар, “Балданс” компани музейн зураг төслийг хийж, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавин ажилласан байдаг. Байгалийн түүхийн музейн буурин дээр "Чингис хаан" музейн барилгын ажлыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн билээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. gh

    Rolex-ийн хуулбар цагнууд Францын алдартай хэт тансаг зэрэглэлийн "Cartier" бренд нь үнэт эдлэл болон цагны үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч нэр хүндтэй брэндүүдийн нэг юм.Cartier-ийн хуулбар цаг Дөрвөлжин корпус, ил харагдах эрэг шураг бүхий металл болон чанартай арьсан оосортой, спорт болон дэгжин хэв маягийг хослуулсан цуврал.Дугуй хэлбэртэй корпус, тусгайлан хамгаалсан цэнхэр сапфир эрдэнийн чулуу бүхий тохируулгатай, дэгжин болон орчин үеийн хийцтэй загвар replica cartier.Cartier цагнууд нь зөвхөн цаг хугацааг харуулах төдийгүй эзнийхээ таашаал, нийгмийн байр суурь, дэгжин хэв маягийг илэрхийлдэг.Чанартай сапфир шил,Cartier-ийн хуулбар цагнууд Швейцар механизмын нарийвчлал болон нарийн хийц нь тус брендийн цагийг үеэс үед өвлөгдөх үнэт эрдэнэ болгож чадсан юм.

Next Post
  • Шинэ мэдээ