Манай улсын хувьд жилд 230 орчим мянган тонн гурил хэрэглэдэг гэх тооцоо бий. Энэ хэрэгцээг хангахын тулд 300 мянган тонн улаанбуудай шаардлагатай гэж ХХААХҮЯ-наас мэдээлсэн.Хаврын тариалалт эхэлсэн эдгээр өдрүүдэд улс орнууд хүнсний бүтээгдэхүүний экспортдоо хязгаар тогтоож, дотооддоо нөөцөлж буй тухай мэдээлэл хөвөрч байна. Тэр дундаа манай хойд хөрш болох ОХУ улаанбуудай экспортоо зогсоож байгаа тухай мэдээ сэлт олны анхаарлыг татаж байгаа.
ОХУ үр тарианы нийлүүлэлтээ зогсоовол байдал хүндэрнэ гэж барууны шинжээчид үзсэн бөгөөд Чикагогийн бирж дээр улаанбуудайн үнэ хоёр долоо хоногт 11 хувиар өсжээ.Монголын тариаланчдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал Ө.Болдсайхан "Монгол Улс нэг сард 21 мянган тонн гурил иддэг байсан бол коронавирусээс шалтгаалсан хорио цээрийн улмаас олон зуун мянган хүүхэд, оюутан гэртээ олон сарын турш байгаа нь үндсэн хүнс болох гурилын хэрэглээг огцом өсгөсөн. Бидний нийлүүлсэн 247 мянган тонн буудай нь есөн сарын хэрэглээ байсан бол дээрх шалтгаанаар долоон сарын хэрэглээ болон буурсныг гурил үйлдвэрлэгчидтэй хийсэн олон удаагийн судалгаагаар тодорхой болсон.
3 Сэтгэгдэл