Л.Энх-Амгалан: Урьдчилсан байдлаар цэцэрлэгт 978 багш шаардлагатай байна


УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байна. Тэрээр "2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7,755 хүүхдийг цэцэрлэгт хамруулснаар сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй 34,398 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлж байна.

Урьдчилсан байдлаар цэцэрлэгт 978 багш шаардлагатай байна. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор танхим, цахим хослуулан хоёр үе шаттайгаар бэлдэж, 1,000 гаруй багш ажлын байртай боллоо. Сургууль цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар зохион байгуулсан түгжрэлийг бууруулахад тодорхой нөлөө үзүүлсэн гэж үзэж байна. Бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн чанарыг сайжруулах асуудал байна. Сургалтад ашиглагдаж буй 145 сурах бичигт дүн шинжилгээ хийж ажиллаа. Ингэхэд боловсролын түвшин, анги хоорондын агуулгын уялдаа холбоо хангалтгүй, агуулга, арга зүй нь амьдралд нийцтэй биш, хөтөлбөрт туссан шинэлэг агуулгатай зөрчилддөг зэрэг агуулгын болон арга зүйн зөрчил их байна.

Сургалтын хөтөлбөрийн арга зүйд сэргээн санах, ойлгох, хэрэглэх түвшний буюу доод эрэмбийн ур чадварыг түлхүү дэмждэг. Харин үнэлэх, бүтээх түвшний ур чадвар дээд эрэмбийн ур чадварыг дэмжсэн дасгал даалгавар цөөн боловсруулсан байгаа нь үнэлгээгээр тогтоогдоод байна" гэв. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. ashwagandhao Rix

    lasix 40 mg pharmacy lasix 100mg generic lasix nz

  2. Avapro Rix

    luvox 50 mg price luvox 100mg nz where to buy luvox 50mg

Next Post
  • Шинэ мэдээ