Тендер авсан ААН-үүд болон их, дээд сургуулиудыг албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв


УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар танилцууллаа. 
Өнөөдрийн бүлгийн хурлаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн эдийн засгийн хямралын үед иргэдийн орлогыг бууруулахгүй, эрүүл мэндийг хамгаалах, ААН-үүдийн ажлын байрыг бууруулахгүй байх, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол болон түүнийг дагалдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэл болон Гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ. 
Хэлэлцэн, шийдэлд хүрсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдөр төсөвт тодотгол хийх шаардлага үүсээгүй байна. Засгийн газраас тавьж байгаа долоон саналыг яаралтай шийдэх хэрэгтэй. Ингэснээр ажлын байрыг хадгалж, иргэдийн орлогыг дэмжин, ААН-үүдийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ гэж үзсэн. Тиймээс Засгийн газраас тавьсан саналуудыг энэ долоо хоногт багтаан шийднэ. 
Өргөн барьсан төслүүдтэй холбогдуулан МАН-ын бүлгээс гурван санал оруулж байна. 
Өргөн барьсан төсөлд НДШ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвараас тус тус чөлөөлөх саналд төрийн албан хаагч, төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллагсад, тендер авсан ААН-үүдийн ажиллагсдыг хамруулахгүй гэж тусгасан. Үүнийг бүлгийн хурлаар хэлэлцээд төрийн болон төрийн өмчит ААН-үүдийг албан татвараас чөлөөлөхгүй байх нь зөв гэж үзсэн. Харин олон улсын зээл тусламж, улсын болон орон нутгийн төсвөөс ажил гүйцэтгэж байгаа ААН-үүдийг албан татвараас чөлөөлөхгүй байж болохгүй юм байна гэж үзсэн. 
Хоёрдугаарт, НДШ  төлдөг ААН-ийн үйл ажиллагаа нь доголдсон тохиолдолд ажилтан бүрт 200 мянган төгрөг Нийгмийн даатгалын сангаас олгох санал орж ирсэн. Үүн дээр намын бүлгээс ажлын хэсэг гарч судалгаа, тооцоо хийнэ. ААН-үүдийг ялгахгүйгээр бүгдийг хамруулах чиглэлд ажиллана. 
Гуравдугаарт, НДШ-ээс чөлөөлөх асуудал дээр их, дээд сургуулиуд орхигдсон байсан. Төр, хувийн хэвшлийн бүх их, дээд сургуулийг НДШ-ээс чөлөөлөх асуудалд хамруулах нь зүйтэй гэж үзсэн. 
Үүнээс гадна банкны шинэчлэлийн асуудаар ажлын хэсэг гарч ажиллахаар болсон. Мөн ноолуурын үнэтэй холбоотой асуудалд Засгийн газрын гаргасан шийдвэр зөв. Гэхдээ аль болох хурдан хугацаанд ААН-үүдтэй ойлголцож, онцгой анхаарах нь зүйтэй гэдэг чиглэл Засгийн газарт өгөхөөр болсон" гэлээ. скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. bb

    Réplicas de relojes Bvlgari

    Réplicas de relojes Chanel

    Réplicas de relojes Chopard Récits de Voyages" (Аяллын түүх) сэдвийн дор Vacheron Constantin-ы "Les Cabinotiers" хэлтэс тус брэндийн дэлхий даяарх тэлэлтийн түүхийг өгүүлэх, тус бүрдээ цор ганц хийц бүхий өвөрмөц цагнуудын цувралыг танилцууллаа. ​​Энэхүү түүхэн замналд Америк тив онцгой байр суурь эзэлдэг бөгөөд Vacheron Constantin тус бүс нутагтай эртнээс харилцаа тогтоож, 1832 онд АНУ-ын зах зээлд нэвтэрснийхээ дараа 1835 онд Бразил, 1845 онд Мексик улс руу үйл ажиллагаагаа өргөжүүлж байв. 20-р зууны эхэн үед АНУ-д "Art Deco" (Арт Деко) хэмээх урлагийн урсгал үүссэн нь удалгүй дэлхий даяар тархаж, олон салбарт томоохон нөлөө үзүүлэх болсон юм. Энэхүү нөлөө бүхий урлагийн урсгалд хүндэтгэл үзүүлэх зорилгоор Vacheron Constantin нь "Les Cabinotiers Armillary Tourbillon – Tribute to Art Deco" загварыг танилцуулж байна. "Hallmark of Geneva" (Женевийн чанарын баталгаа)-гийн гэрчилгээтэй энэхүү цаг нь брэндийн өөрийн үйлдвэрлэсэн "Calibre 1990" механизмаар ажилладаг бөгөөд хоёр тэнхлэгт эргэлдэх турбийон (bi-axial tourbillon) болон цаг, минутыг заах агшин зуурын ретроград (instantaneous retrograde) дэлгэцээр тоноглогдсон онцлогтой.

    Réplicas de relojes Piaget Récits de Voyages" (Аяллын түүх) сэдвийн дор Vacheron Constantin-ы "Les Cabinotiers" хэлтэс тус брэндийн дэлхий даяарх тэлэлтийн түүхийг өгүүлэх, тус бүрдээ цор ганц хийц бүхий өвөрмөц цагнуудын цувралыг танилцууллаа. ​​Энэхүү түүхэн замналд Америк тив онцгой байр суурь эзэлдэг бөгөөд Vacheron Constantin тус бүс нутагтай эртнээс харилцаа тогтоож

    Replica Rolex-horloges

    Replica Omega-horloges

    Replica Cartier-horloges далгүй дэлхий даяар тархаж, олон салбарт томоохон нөлөө үзүүлэх болсон юм. Энэхүү нөлөө бүхий урлагийн урсгалд хүндэтгэл үзүүлэх зорилгоор Vacheron Constantin нь "Les Cabinotiers Armillary Tourbillon – Tribute to Art Deco" загварыг танилцуулж байна.

  2. xx

    Longines-ийн хуулбар цагЭнэхүү цагны механизм нь ниобий-цирконийн тусгай хайлшаар хийгдсэн бөгөөд соронзон нөлөөнд автдаггүй, энгийн тэнцвэржүүлэгч пүрштэй харьцуулахад цохилтод тэсвэрлэх чадвар нь дахин 10 дахин илүү, мөн температурын хэлбэлзлээс бараг хамаардаггүй онцлогтой.vacheron constantin-ийн хуулбар цаг Патентлагдсан хийц нь цохилтын үед тэсвэрлэх чадварыг 50% хүртэл нэмэгдүүлж, механизмын ашиглалтын хугацааг мэдэгдэхүйц уртасгадаг.Rolex-ийн хуулбар цаг Никель-фосфорын хайлшаар хийгдсэн тул соронзон орны нөлөөнд үл автахын зэрэгцээ оновчтой бүтэц нь эрчим хүчний хэмнэлтийг эрс сайжруулдаг.Patek Philippe-ийн хуулбар цаг

Next Post
  • Шинэ мэдээ