Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Онцлох мэдээ
» Цэргийн албанд хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх байдал өмнөх жилүүдээс хоёр дахин нэмэгджээ
Цэргийн албанд хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх байдал өмнөх жилүүдээс хоёр дахин нэмэгджээ
2022/10/12 - 12:20
Хуваалцах
Жиргэх
Хугацаат цэргийн алба хааж байгаа залуучууд эрүүл мэндийн шалтгаанаар хугацаанаасаа өмнө халагдаад буйн учрыг Цэргийн төв эмнэлгийн дарга тайлбарлав.
Цэргийн төв эмнэлгийн Поликлиникийн дарга, дэд хурандаа Б.Болор-Эрдэнэ
"Сүүлийн дөрвөн жилийн судалгаанаас үзэхэд хөдөө орон нутаг болон нийслэлээс ирж буй залуучууд төв дамжин дээрээс эрүүл мэндээр тэнцэхгүй буцах байдал 10-11%-тай байдаг. Үүнээс харахад анхан шатны цэрэг татлагын эмч нар үзлэг шинжилгээнд анхаарах шаардлагатай нь харагдаж байна.
Цэрэг татлагын анхны товчооноос тэнцэнэ гэж ирээд төв дамжин дээр цэргийн эмч нарийн комиссоор ороод цэргийн ангиудад хуваарилагддаг.
2022 онд цэргийн алба хааж байгаа албан хаагчид хугацаанаасаа өмнө эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх асуудал өмнөх жилүүдээс хоёр дахин нэмэгдсэн.
Ямар өвчний улмаас хугацаанаасаа өмнө халагдаж буйг судлаад үзэхэд 42% нь цэргийн албанд ирэхээсээ өмнө архаг хууч өвчтэй, зовуурь илрээгүй байх үед цэргийн албанд татагдсан байна. Ингээд цэргийн алба хааж ачаалал өгөх үед уг архаг хууч өвчин нь сэдэрч улмаар албаа хаах боломжгүй байдалд хүргээд байгаа юм.
Архаг хууч өвчтэй цэргийн насны иргэд түүнийгээ нотлох бичиг баримтаа авч ирж үзүүлэх тухай Засгийн газрын тогтоол байдаг. Энэхүү бичиг баримтыг үндэслэн цэргийн албанд тэнцэх эсэхийг тодорхойлох ёстой юм. Гэвч зарим иргэн холбогдох бичиг баримтаа авч ирэхгүйгээр цэргийн алба хааж, хугацаанаасаа өмнө халагдах байдал гараад байна" хэмээн ярилаа.
ЦЭРГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИАС
Хугацаат цэргийн алба хаах хугацаа 12 сар байна.
Иргэний хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаар 27 байна.
Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татна.
Хугацаат цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлнэ.
Хугацаат цэргийн албанд татагдах иргэний цэрэг татлагын байранд ирсэн байх өдөр, цагийг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар батална.
3арлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй.
Байгууллагын эрх бүхий албан тушаалтан, ажил олгогч цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүлээн авсан ажилтнаа ажлаас чөлөөлөн тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд, эсхүл товлосон газар ирүүлэх үүрэг хүлээнэ.
Цэрэг татлага явуулах тухай Засгийн газрын тогтоол нийтлэгдсэн өдрөөс эхлэн цэрэг татлагын хугацаа дуусах өдөр хүртэл цэргийн албанд татагдах насны иргэн тухайн нутгийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадад зорчихыг хориглоно.
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
Холбоотой мэдээ
Гүүр дэлбэрсэн нь Оросын цэргүүдэд сэтгэл санааны маш том хохирол учруулна
Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 6-наас эхэлнэ
Монголын залуучуудын холбооны түүхийн шинэ хуудас нээгдлээ
М.НУРГУЛ: Цахимаар ирсэн мэдээллийн эх сурвалжийг нягтлаагүйгээс санхүүгийн залиланд өртдөг
Ц.Нямдорж Тагнуулын байгууллагад “террор” хийж байна
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон
7-04-2026, 14:56
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын
6-04-2026, 17:17
Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
6-04-2026, 15:02
Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга
4-04-2026, 20:19
Засгийн газрын гишүүдийг томилж, өнөөдрөөс хэмнэлтийн
4-04-2026, 09:26
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
3-04-2026, 18:55
“Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд
2-04-2026, 11:34
“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонслоо
1-04-2026, 20:10
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын
31-03-2026, 00:49
“Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026”
30-03-2026, 23:26
МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
29-03-2026, 13:17
Монгол цэргийн нэгдсэн холбоо, Геронтологийн үндэсний төв
28-03-2026, 16:29
Г.Занданшатар: Чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж
27-03-2026, 22:52
ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас
27-03-2026, 21:45
Өнгөрсөн долоо хоногт авлигын 4 хэргийг шүүхээр шийдвэрлэжээ
27-03-2026, 19:44
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
27-03-2026, 10:32
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
26-03-2026, 23:33
Орон нутгийн удирдлагуудад цахим шилжилтийг хэрэгжүүлэх
26-03-2026, 12:33
Тусгай дуут дохио ажлуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж
26-03-2026, 11:13
Эдийн засагт учирч болзошгүй хямралыг даван туулах арга
26-03-2026, 01:50