Оросын дотоодод түүнээс ч дор үйл явдал өрнөж байна. “ОХУ-ын БХЯ-ны мэдээнд хэн ч итгэхээ болилоо” гэх үгс Оросын Төрийн Думд цууриатдаг болсон нь өнөөдрийн хамгийн чухал шинэлэг мэдээ болно. Бодит мэдээллийг бүх шатандаа илээр шаардаж, Шойгу руу хандуулсан шүүмжлэлээ илээр тавьдаг болжээ. “Путин буруутай” гэхийн наагуур хэрүүл маргаан оросын ТВ-үүдээр гэнэт өрнөлөө. Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш 8 сар чимээгүй сууж, БХЯ-ны мэдээнд итгэж, сүсэглэж, ялна гэсэн итгэлтэй явсан Оросын нийгэмд ийнхүү салхи оржээ.
Гэтэл БХЯ худлаа ярьсаар. Минчийтлээ улайсан, нүд нь хавдсан, харахаас өвчтэй болсон Конашенковын цолыг нэмж дэслэгч генерал болгоод ч нэмэр алга. ТВ-ээр гарах тоолонд оросууд нулимна.
Гэтэл нөгөө талд өвч бүрэн зэвсэглэсэн, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл байтугай дрон, стингер, жавелинаар зэвсэглсэн украин баг цэргүүд дуулиантайгаар эх орноо чөлөөлөх аж. Украиныг ялна гэсэн нь өнгөрлөө гэхэд шившигтэйгээр ялагдчихгүй юмсан гэсэн бодол фронт дээр орос офицер цэрэг болгоны тархийг эзэмдэнэ. Харьков мужид украины цэрэг 169 тосгон сууринг чөлөөлөөд цэвэрлэгээ явуулав. Лиманыг дагалдаад 50 гаруй суурин тосгон чөлөөлөгдлөө. Тэгж чөлөөлөгдлөө гэхэд орос цэрэг, орос иргэд бүр дөжирсөн.