Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Энтертайнмент
» Эх түүхээ сурталчилна, эдийн засгаа солонгоруулна!
Эх түүхээ сурталчилна, эдийн засгаа солонгоруулна!
2022/10/12 - 13:26
Хуваалцах
Жиргэх
Эрт цагийн Гүрханян эдүгээгийн Узбекистанд өнгөрөгч зун очихдоо Самаркандад байх Эмир Төмөрийн тамерлан байрлах Гүми Амир сүмээр орж, түүх, дурсгалын соёлын өвийг сонирхож байв. Узбекистанд очсон жуулчид хамгийн түрүүнд Самарканд хотыг зорьж, Эмир Төмөрийн тамерланыг очиж үздэг. Харин музей нь Ташкентад байх агаад мөн л үзэгч ихтэй. Жуулчдын цуваа Самаркандад нь байх тамерлан, Ташкентад байх музейгээр нь тасрахгүй. Ерөөсөө узбекууд үүх түүхээ сурталчилах, үүнийгээ мөнгө болгоход багагүй анхаарч буй нь хөтөчийн омогшярианаас ч ойлгомжтой, тодорхой байсан. Атал хаадын хаан болон Эзэн Богд Чингис хааны хөшөөнөөс өөр эзэнт гүрний түүхийг сонирхох, сонирхуулчих музей Монголд өмнө нь байсангүй.
Үнэндээ Монголд ирсэн жуулчдын хувьд үзэх, нүд баясгах зүйл бага. Ямар сайндаа л Тайхар чулууг үзсэн япон жуулчин “Ийм хол газар гэдсээ сэгсчүүлж ирээд үзэх зүйл маань ердөө энэ чулуу юу” гэж халагласан тухай яриа байдаг. Үнэн, худлыг нь мэдэхгүй, Улаанбаатар ирсэн жуулчин Гандантэгчинлэн, Богдын музейнээс өөр зорьж очих газар цөөхөн.
Тэгвэл өнөөдөр эзэнт гүрний түүхийн төв болсон музей нээлтээ хийж байна. Тэнд өмнө нь “Байгалийн түүхийн музей” байсан. Гээд ганц динозавраас өөр үзмэргүй шахуу байсан нь үнэн.
“Чингис хаан”-ы музейг барихын тулд иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй багагүй тулж байлаа. Харин өнөөдөр түүхчид тус музейг 21 дүгээр зууны хамгийн том соёлын бүтээн байгуулалт гэж дүгнэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “Чингис хаан болон хаад язгууртнуудын музей”-г байгуулах шийдвэр гаргаж байсан юм. Түүхчдийн хувьд “Чингис хааны музей” олон талын ач холбогдолтой гэж дүгнэж буй юм.
Тухайлбал нэгд, Олон улсын стандартад нийцсэн Монголын анхны музей. Хоёрт, тус музейд олон улсын хэмжээний үзэсгэлэн зохион байгуулах боломжтой. Гуравт, Монголын музейн салбарын түүхэнд цоо шинэ жишиг тогтоосон. Дөрөвт, Монголын өв соёлыг хадгалах, хамгаалахад том үүрэг гүйцэтгэнэ. Тавд, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд багагүй нөлөөлнө. Зургаад, эх түүхээ эдийн засгийн эргэлтэд оруулахад нөлөөлнө.
“Чингис хаан" музей нь нийтдээ 11 мянган үзмэртэй байх агаад нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулснаараа онцлог юм байна. Өөрөөр хэлбэл, төрт ёсны түүх буюу анхны төрт улс Хүннү гүрнээс эхлээд хаад, язгууртнуудын дурсгалыг энэхүү музейд залах ажээ. Ерөнхийдөө тус музей Монголын эзэнт гүрний түүхийг төв болох гэнэ. Мөн музейд дэлгэсэн үзмэрүүдийн 93 хувь нь оргиналь буюу эх хувиараа болохыг “Чингис хаан” музейн гүйцэтгэх захирал С.Чулуун тайлбарлажээ.
Өмнө нь Монголд дэлхийн стандартад нийцсэн музей байгаагүй. Түүхийн дурсгал, эртний олдворуудаа барилгын чингэлэг, хонгилд хадгалах нь байдаг л зүйл байсан. Харуул хамгаалалтгүй, хайхрах эзэнгүй түүхийн өв соёл эвдэрч хэмхрэх, эс бөгөөс хулгайд алдагдах нь цөөнгүй байв.
Тэгвэл “Чингис хаан” музейг барьснаар гал усны аюулаас хамгаалагдах аж. Музейн бүх систем автомат, стандарт музей байгуулах нь нэг талаараа хүнд хэцүү нөхцөлд байгаа өв, соёлоо хамгаалж, нөгөө талаар бахархан гайхуулах боломж гэх түүхчдийн үг ч үнэний ортой.
Монгол Улс 3.3 сая хүн амтай. Хүн амын таван хувьд үйлчлэхэд музей 4.5 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ. Үнэндээ өвөрмонгол, буриад, халимаг, тува гээд гаднаас ирсэн дэлхийн монголчууд Монголд, Улаанбаатарт ирэхдээ Төрийн ордны өмнө байрлах Чингисийн хөшөөнд мөргөөд явдаг. Тэгвэл одоо тэдний зорьж очих газар нэгээр нэмэгдэж байна. Ийнхүү "Чингис хааны" музейг байгуулснаар эх түүхээ ч сурталчилна, эдийн засгаа ч солонгоруулна.
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
Холбоотой мэдээ
Музей жилд 4.5 тэрбум төгрөгийн орлого олно
Хятад, Монголын харилцан ашигтай хамтын ажиллагаа шинэ шатанд ахиж байна
Айн айцгаана уу
Мөнгө нь дууссан зургаан жуулчин агуйд амьдарч байжээ
АН-д хуучин лидерүүд нь багтаж шингэх орон зай үлдэх үү?
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Олон ангит киноны хэсгээс таслан авч, жинхэнэ эмч хүн ярьж
Today, 08:43
"Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай" ЮНЕСКО-ийн
Yesterday, 14:37
Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх
Yesterday, 14:36
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг
23-02-2026, 15:21
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн
18-02-2026, 06:34
Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын “Сүрээр дарагч”
18-02-2026, 06:22
Жүжигчин А.Алтантөр "Алтан гадас" одон хүртлээ
16-02-2026, 18:17
Оюу Толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг
13-02-2026, 18:11
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний
13-02-2026, 18:06
Гадаадын иргэдийн анхааралд /Attention Foreign Nationals/!
13-02-2026, 15:01
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд
13-02-2026, 10:24
Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь нь цахим
11-02-2026, 17:29
СЕХ: Улс төрийн 6 намыг идэвхгүйд тооцуулах асуудлаар Дээд
11-02-2026, 11:45
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг
11-02-2026, 09:50
Баянгол, Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд хийн халаалтын
10-02-2026, 19:58
Стратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд
10-02-2026, 19:41
УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн
10-02-2026, 13:30
"Сургуулийн эргүүлийн ажиллах журам"-д өөрчлөлт оруулах
10-02-2026, 10:00
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний
10-02-2026, 09:46
Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын өргөтгөл болон
9-02-2026, 19:30