Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Энтертайнмент
» Музей жилд 4.5 тэрбум төгрөгийн орлого олно
Музей жилд 4.5 тэрбум төгрөгийн орлого олно
2022/10/11 - 11:39
Хуваалцах
Жиргэх
“Чингис хаан” хаад, язгууртны музейн нээлт маргааш Мягмар гаригт /2022.10.11/ болно. Өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулж, мэдээлэл өглөө.
Чингис хаан музейн зөвхөн нэг давхар Монголын үндэсний музейгээс долоо дахин том талбайтай. Музейн үзмэрийн тайлбарыг монгол бичиг, кирилл үсгээр хослуулан бичжээ. Ингэхдээ анх удаа лазер ашигласан бөгөөд угааж, арчиж болдгоороо онцлог. Доод хэсэгт байрлах QR кодыг уншуулснаар гадаад таван хэл дээр тайлбарыг уншиж, сонсох боломжтой.
Хэнтий аймгийн Биндэр уулын ойр байдаг алдарт Рашаан хадан дээр дүрсэлсэн эртний монгол аймгуудын 368 тамгыг нэг бүрчлэн хананд байрлуулжээ. Түүнээс гадна 20 тонн жинтэй Рашаан хаднаас хэв авч, чулууны хуулбарыг олонд сонирхуулахаар байрлуулсан байв. Нэг үзмэрийн хувьд үзэгчдэд хүргэхийн өмнө 23 шат дамжлагыг дамждаг гэдгийг музейн захирал онцлов.
Санкт-Петербург хот дахь “ Эрмитаж" музейд хадгалагдаж буй Чингисийн чулууны бичиг, алтан ордны хаад язгууртнуудын түүхэн ховор захидал, Японы их сургуульд хадгалагдаж буй Чингис хааны нэртэй алтан гэрэгэ, Юань улсын Хубилай хааны аян дайныг харуулсан уран зургийн хуулбар гээд өмнө нь дэлгэж байгаагүй ховор үзмэрийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр байрлуулжээ.
Тэр дунд Японд хадгалагдаж байсан Юань улсын Хубилай хааны аян дайныг харуулсан уран зургийн хуулбарыг Монголын талд хуулж өгснөөс 28 хоногийн дараа хосгүй үнэт дурсгалын бүртгэлд орж, дахин хуулбарлах боломжгүй болсон байна. Ийнхүү гадаадын 14 улсаас Монголын эзэнт гүрэн болон монголчуудтай холбоотой зайлшгүй шаардагдах үзмэрүүдийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хуулбарласан ховор, сонин түүхийн үзмэрүүд олны хүртээл болоход бэлэн болсон нь энэ.
"Чингис хаан" музейн захирал С.Чулуун:
-"Чингис хаан" музейг байгуулах шийдвэрийг одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар 2019 оны долдугаар сард гарсан байдаг. Үндсэндээ гурван жил гурван сарын хугацаа өнгөрч, энэ хугацаанд музейн үндсэн үзэл баримтлалыг тодорхойлж, үзүүлэг дэглэлтийг бүрдүүлэх, үзмэрээр музейг дэглэж, зохион байгуулах гэсэн үе шаттай ажиллалаа. "Чингис хаан" музей анхны төрт улс байгуулсан Хүннүгээс эхлэн Монголын их эзэнт гүрний Их Монгол улс, Юань улс, Чингис хааны угсаатны хаад язгууртнуудын түүхийг харуулснаараа онцлог.
Энэ музей нь нийт 11 мянга гаруй үзмэртэй. Үзмэр бүрдүүлэлтийн хувьд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг музей, шинжлэх ухааны харьяа байгууллагын хүрээлэн, их дээд сургуулиуд, Соёлын үндэсний өвийн төв зэрэг газруудын сан хөмрөгт хадгалагдаж буй нийт дурсгалаас бүрдүүлсэн.
"Чингис хаан" музей нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан, төрт ёсны Ази тивдээ томоохонд тооцогдох музей юм. Энэ музейд дэлгэсэн үзмэрүүдийн 93 хувь нь оргиналь буюу эх хувиараа. Хуулбар биш. Үлдсэн хувь нь орчин үеийн техникийг ашигласан, тодорхой сэргээн засварлалтыг хийсэн. Нийт 100423 эх үзмэр бол 5.2 хувийг нь сэргээн засварласан гэсэн үг.
Музей бол хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Нэгдүгээрт, мөнгөөр үнэлж болшгүй соён гэгээрүүлж, мэдлэг мэдээлэл олгож, танин мэдэхүйн үйлчилгээ үзүүлдэг бол хоёрдугаарт, эдийн засгийг солонгоруулж, соёлын аялал жуулчлалыг бий болгож, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд "Чингис хаан" музей тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Бидний тооцооллоор нэг жилд нийт хүм амынхаа тавхан хувьд үйлчлэхэд 4.5 тэрбум төгрөгийн орлого олж чадна.
Энэ музейг үзэхэд нэг хүн ойролцоогоор 8-9 цагийг зарцуулна. Мөн хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд үнэ төлбөргүй үзнэ. Харин насанд хүрсэн хүмүүс 30 мянган төгрөг, оюутан 15 мянга, гэр бүлээрээ үзвэл 20 мянган төгрөгийн тасалбараар үзэх боломжтой аж.
Соёлын дэд сайд М.Батбаяр:
-Монгол Улсын төрийн шийдвэр гурван жилийн өмнө гарч, 2020 оны улсын төсөвт Соёлын сайдын багцад хөрөнгө хуваарилж, 2020 оны дөрөвдүгээр сарын 2-нд шав тавих ёслол болсон. Цар тахлын амаргүй нөхцөлд барилга угсралтын ажлыг хийсэн ч 1.6 жилийн хугацаанд барьж, 2021 оны есдүгээр сарын 20-ны өдөр Улсын комисс хүлээн авсан. Түүнээс хойш үзүүлэг дэглэлтийн ажлыг хийж, өнөөдөр үзэгчдээ хүлээн авахад бэлэн болоод байна. Музей түүх соёлын дурсгалыг хадгалж, хамгаалахаас гадна олон талт арга хэмжээг зохион байгуулах ёстой. Өнөөдөр ийм зохион байгуулалттай олон улсын стандартад нийцсэн музей үүдээ нээх гэж байна.
Энэ барилгыг үндэстний мэргэжилтнүүд барьж, зураг төслийг нь нэртэй архитекторч Д.Балдан гэж хүн ажилласан. Музейн дээд давхрын орон зайд Чингис хааны алтадмал баримлыг байрлуулна. Монгол Улсад анх удаагаа хийж буй энэ баримал нь 28 метрийн өндөртэй байна.
Энэ барилгыг урлагийн бүтээлээр чимэглэсэн гэдгээрээ онцлог. Нийтдээ 200 гаруй уран бүтээлчид таван багц ажлыг хийсэн. Музейн орой хэсэгт 5.8 метр өндөртэй алтан шонхор байрлуулсан бол музейн хаалга уран дархны хийц агуулсан, алтадмал, эрдэнийн чулуу шигтгэсэн гээд дангаараа цогт бүтээл болж буй. Мөн барилгын хоёр талд 748 Монголын эртний овог аймгуудын тамгыг байрлуулж, уран барилгад шингээсэн томоохон хэмжээний бүтээн байгуулалт юм.
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
Холбоотой мэдээ
Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болгохоор зорьж байна
'Чингис хаан' музей энэ сарын 11-нд үүдээ нээнэ
ОХУ улаанбуудайн экспортоо зогсоовол гурилын хангамж ноцтой байдалд орно гэв
Монгол Улсын экспортын орлого буурсан ч УБТЗ тээврээ нэмэгдүүлж чадлаа
Монголчууд Оросын нөлөөнөөс бүрмөсөн гарч магадгүйн учир
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, намууд зөвшилцөж
2-06-2025, 20:49
ДЦС-3-д гарсан галыг бүрэн унтраав
2-06-2025, 06:46
Өнөөдөр нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр өөрчлөлт орно
1-06-2025, 07:08
"Ярьдаг футболк" хүний эрхийн өдөрлөг өнөөдөр болно
31-05-2025, 08:50
Хүүхдийн баяраар хаах замууд
30-05-2025, 16:42
Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглолоо
30-05-2025, 15:28
Троллын хуулиар “туг тахигдсан” Н.Учрал ууртай байна
30-05-2025, 10:59
Б.Нямсүрэн: ИТХ бол иргэдийн амьдралыг шийдэх анхан шатны
30-05-2025, 09:07
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын
29-05-2025, 20:22
Сэлбэ орон сууцжуулах төслийн ажил эхэллээ
29-05-2025, 17:20
Н.Учрал санаатайгаар Ерөнхийлөгчийг эсэргүүцэж эхлэв үү
29-05-2025, 16:48
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай”
29-05-2025, 15:00
Шинэ Зеланд нэрээ нууцалсан анхны мэдээллийн платформыг
29-05-2025, 09:30
У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын
28-05-2025, 14:56
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри
26-05-2025, 19:19
Австрали улсын виз мэдүүлэх иргэдийн анхааралд
26-05-2025, 17:57
Б.Хурц ялаас өршөөгдөж, ямба эдлэх ямар гавъяатай вэ?
26-05-2025, 12:08
Фото: Нисэх хүчин ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж байна
25-05-2025, 19:10
Танилц: Бямба гаригт түр хаах замууд
22-05-2025, 16:37
“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоны
22-05-2025, 14:59
Поделиться ссылкой на выделенный текст
Twitter
Facebook
Вконтакте
Google+
Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»