“Улаанбаатар” кино наадам "Return the Seoul" киногоор хөшгөө нээнэ


Монголын кино урлагийн салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж ирсэн 14 дэх удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН) 2022 оны 10-р сарын 17-23-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

"Монголын урлагийн зөвлөл"-ийн нэрийн хуудас болсон тус наадмыг ирэх даваа гарагт /2022.10.17/ "Return the Seol" уран сайхны киногоор нээнэ.

Энэ жилийн наадмын онцлох орноор Бүгд Найрамдах Солонгос Улс сонгогдсон бөгөөд зохион байгуулагчид Канн, Берлин, Венец, Торонто зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2021-2022 онд бүтээгдсэн Өмнөд Солонгос, Франц, Португал, Бельги, Турк, Швед, Испани, Исланд, Польш, Румын, Швейцар, Герман, Их Британи, Дани, Нидерланд, Чех, Монгол зэрэг улсын 18 бүрэн хэмжээний уран сайхны кино, нэг богино хэмжээнийг киног үзэгч танд хүргэх юм.

“Үзэхийн хязгаар” хэсгийг Б.Сумхүү найруулагчийн “Хань” (1975) киног англи орчуулгатайгаар нээж, 79-р Венецийн олон улсын кино наадмын “Orizzonti” уралдаант хэсгээс “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг авсан П.Лхагвадулам найруулагчийн “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киноны Монгол дахь нээлтээр үргэлжилнэ.

Наадмын уламжлал ёсоор “Хангарьд” Монгол киноны уралдаан нь УБОУКН-ын “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг зохиол”, “Шилдэг продюсер”-ыг шалгаруулна. Шалгарсан бүтээлүүд надмын албан ёсны Монгол кино хөтөлбөрт багтан үзэгчдэд хүрдэг. Энэ жилийн хувьд найруулагч Н.Ган-Очирын “Дасгалжуулагч”, найруулагч Б.Баатарын “Этгээд”, найруулагч Д.Баттөмөрийн “Трио” гэсэн гурван кино хөтөлбөрт оржээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. kjk

    replica uhren rolex тэдгээрийг минут давтан дуугаргагч (minute repeater), давхар хронограф (rattrapante) болон мөнхийн хуанли зэрэг механизмуудаар улам боловсронгуй болгосон б orologi rolex replica

  2. dfh

    Counterfeit Richard Mille Нээлттэй хийцтэй (скелетон) залгагчны цаана Ричард Миллийн механик гоо зүй болон гүйцэтгэлийн дээд хязгаарыг эрэлхийлсэн чин хүсэл оршдог. Тус брэнд нь турбийон, "flyback" хронограф, "split-seconds" хронограф зэрэг дээд зэрэглэлийн нарийн төвөгтэй функц бүхий механизмыг хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн. Механизмын тулгуур хавтан болон гүүрэн хэсгүүдийг хэт нарийн сийлбэрлэж,Richard Mille-ийн хуулбар цагнууд бүтцийг нь өөрчлөн шинэчилснээр эд ангиуд нь ирээдүйн механик баримал мэт гурван хэмжээст гоо үзэсгэлэнг бүрдүүлдэг. Түүнчлэн, теннис, гольф, Формула 1 уралдаан зэрэг өндөр эрчимтэй үйл ажиллагааны үед ч цаг барих онцгой нарийвчлалыг хадгалахын тулд цаг бүр үйлдвэрээс гарахаасаа өмнө ачааллын хатуу сорилтыг давдаг.copy Richard Mille

Next Post
  • Шинэ мэдээ