“Парис-2024” зуны олимпын наадамд оролцох Монголын тамирчид Германы Олимпын бэлтгэлийн төвд бэлтгэл хийх боломж бүрджээ


“Парис-2024” зуны олимпын наадамд оролцох Монголын тамирчид ХБНГУ-ын Заарбрюкен дахь Олимпын бэлтгэлийн төвд бэлтгэл сургуулилт хийх боломж бүрдсэн тухай Биеийн тамир, спортын улсын хороо цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

УИХ дахь Монгол-Германы бүлгийн дэд дарга, УИХ дахь Биеийн тамир спортыг дэмжих бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг ЭСЯ-ны цэргийн атташе С.Самдангэлгийн хамт ХБНГУ-ын Дугуйн холбооны ерөнхийлөгч, Германы Батлан хамгаалах яамны сайд асан Рудольф Шарпингтай  өнөөдөр Франкфурт хотноо уулзсан байна.

Уулзалтаар Монгол-Германы хоорондын спортын харилцааг өргөжүүлэх, Монголын залуу тамирчдыг Германд сургах, улсын шигшээ багийн хамтарсан бэлтгэл хийлгэх, Монголын дасгалжуулагч нарыг урт, богино хугацааны сургалтад хамруулах, Германы дугуйн клубүүдтэй хамтын ажиллагаа тогтоох, ханан дугуй буюу Track-ийн дугуйчдыг бэлтгэх, эмэгтэй дугуйчдыг дэмжих тухайд хамтран ажиллахаар болсон аж.

ХБНГУ-ын Дугуйн холбооны ерөнхийлөгч Рудольф Шарпинг Монголын дугуйн спортыг дэмжин ажиллахаас гадна “Парис-2024” олимпын наадамд оролцох Монголын спортын бүх төрлийн тамирчдыг ХБНГУ-ын Заарбрюкен дахь “Olympischen Dorf” буюу Олимпын тосгонд байрлуулан бэлтгэл хийлгүүлэх асуудлыг дэмжье гэдгээ илэрхийлсэн байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. tyi

    imitate uhren rolexЭнэхүү цагны цуглуулга нь Швейцарын цаг урлалын оргил жишээ болж байна. Зэвэрдэггүй ган, алт, өндөр технологийн керамик материалаар гарамгай ур чадвараар бүтээгдсэн тус цагны нарийн деталь бүр нь төгс төгөлдөрт хүрэх тууштай эрмэлзлийг илтгэнэ. Механик ажиллагааны дээд зэргийн гүйцэтгэл нь цаг хугацааны шалгуурыг давсан гоёмсог хийцтэй төгс хосолсноор өдөр тутмын хэрэглээ болон албан ёсны арга хэмжээнд аль алинд нь төгс зохицохын зэрэгцээ зүүсэн хүнд өвөрмөц хэв маяг, өөртөө итгэлтэй байдал, эрхэмсэг дэгжин байдлыг мэдрүүлдэг.imitate uhren Patek Philippe

  2. ii

    fausse rolexТус брэнд нь цагны механизмын нарийн нийлмэл бүтэц (complications) болон уран сайхны хийцээрээ дэлхийд тэргүүлдэг. Вашерон Константин нь дэлхийн хамгийн олон нийлмэл ажиллагаатай цаг болох "Reference 57260"-ийг бүтээж байсан түүхтэй.TAG Heuer-ийн хуулбар цагнууд Цаг бүрийг өндөр зэрэглэлийн гар урлалын мастерууд гараар угсарч, Женевийн чанарын тэмдэг болох "Poinçon de Genève" батламжаар чанарыг нь баталгаажуулдаг тул эдэлгээ сайтай, дахин давтагдашгүй үнэ цэнийг агуулдаг.fausse tag heuer

Next Post
  • Шинэ мэдээ