Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Хустайн давааны 4.1 км авто замын хучилт дууслаа


Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын “Багц-4” хэсэгт Хустайн давааны 4.1 км авто замын хучилтын ажил өнөөдөр дууссан талаар Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Л.Халтар мэдэгдлээ. Одоогоор Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд 5.1 км авто замын хучилт хийгдээгүй байна. Тухайлбал, “Багц-4” хэсэгт Баруунхараагийн Хараа голын гүүрний болон төмөр замын гармын хоёр талд 1.6 орчим км хучилт хийгдээгүй байгаа юм байна. Мөн “Багц-2” хэсэгт 3.5 км авто замын хучилт хийгдээгүй байгаа аж. Шинээр хучсан авто замуудад, замын хөвөө, тэмдэг тэмдэглэгээ хийх ажил үргэлжилж буйг тэрээр хэллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ