Монголын кино урлагийн "домог" уран бүтээлчид чуулав


Монголын кино урлагийн түүхэнд “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Мандухай цэцэн хатан” хоёр шиг кино дахин хийгдэхгүй гэх яриа бий. Энэ ч үнэн. Тэртээ 1988 болон 1992 онд бүтээсэн энэ түүхэн уран бүтээлийг кино урлагийн түүхэнд Бэгзийн Балжинням найруулагч "тамгалж" үлдээсэн. Өдгөө Төрийн шагналт кино найруулагч Б.Балжинням агсны 80 жилийн ой, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны 30 жилийн ой тохиож буй. Мандухай цэцэн хатны дүрээр ард түмэндээ хайрлагдсан Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, Алтжин хатны дүрээ дэлгэцэнд мөнхөлсөн Н.Отгонтогос, Шихихутаг сайд буюу Гавьяат жүжигчин У.Батбаатар тэргүүтэй монгол киноны "домог" болсон уран бүтээлчид Б.Балжинням агсны 80 жилийн ой, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны 30 жилийн ойн арга хэмжээг чимлээ. "Монгол арт" галерейд өчигдөр /2022.10. 21/ эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд, номын нээлтүүд, “Гэрэлтье гэвэл шатах” найруулагчийн амьдрал уран бүтээлийн фото зургийн үзэсгэлэн, Төрийн шагналт зураач Б. Пүрэвсүхийн “Кинонд амилсан уран зураг” үзэсгэлэн гээд арвин материал, хөтөлбөрийг үзэгч олноо дэлгэн сонирхууллаа. Уран бүтээлийн үзэсгэлэнд дэлгэсэн Б.Пүрэвсүх зураачийн түүхэн кино хийхэд судалсан гайхалтай нарийн судалгаа шинжилгээний ажлууд, дүрийн судалгаа, тухайн цаг үед ямар нягт нямбай ажиллаж байсныг харуулсан судалбар зургууд цугласан олны анхаарлыг татна. Мөн кино зураг авалтын үеэр хийж байсан дүр хувиргалт, дүрийн сонголт, жүжигчдийн зургийг хадгалсан кино монтажчин, найруулагч М.Уртнасангийн хувийн цуглуулга тэр чигээрээ түүх өгүүлнэ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. fh

    Longines-ийн хуулбар цагнуудӨндөр нарийвчлал, тогтвортой байдал, эдэлгээ сайтай, засвар үйлчилгээ хийхэд хялбар гэдгээрээ алдартай энэхүү цагны механизм нь бат бөх хийцтэй хэдий ч ус нэвтрэх болон цаашид зэврэлт үүсэхээс сэргийлэхийн тулд усны хамгаалалтын жийргэвчүүдийг элэгдэл, Jaeger-LeCoultre-ийн хуулбар цагнууд хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч буй эсэхэд үе үе шалгаж байх шаардлагатай. Никель-фосфорын хайлшаар хийгдсэн нь механизмыг соронзон нөлөөнд автахааргүй болгодог бол оновчтой бүтэц нь эрчим хүчний хэмнэлтийг эрс сайжруулдаг; IWC-ийн хуулбар цагэдгээр шинж чанарууд нь уг механизмыг нарийн инженерчлэлийн салбарт жишиг болох байр суурийг нь улам бататгаж өгдөг.Hublot-ийн хуулбар цаг

  2. dgf

    Rolex-ийн хуулбар цагнуудЗуу гаруй жилийн түүхэн хугацаандаа Rolex компани тансаг зэрэглэлийн салбарт жишиг болсон олон тооны технологийг патентжуулжээ. Үүнд Ла-Маншийн хоолойг гатлан ​​сэлэх явцад өөрийн найдвартай байдлаа баталсан дэлхийн анхны ус,Rolex-ийн хуулбар цагнууд тоос нэвтрүүлдэггүй гэр (корпус) болон цагны нүүрэн дээрх тусгай цонхонд огноог автоматаар харуулдаг анхны бугуйн цаг зэрэг багтдаг.Rolex-ийн хуулбар цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ