УДЭТ-ын шинэ бүтээл “Сычуаний сайн хүн” жүжгийн найруулагчаар Э.Ёндоншарав ажиллаж байна

Улсын драмын эрдмийн театр ирэх сард Германы сонгодог зохиолч Бертольт Брехтийн “Сычуаний сайн хүн” жүжгийг толилуулах гэж буй. Тэгвэл тус жүжгийн ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч Энхбатын Ёндоншарав ажиллаж байна. Түүний хувьд ОХУ-ын театрын урлагийн их сургуулийг /ГИТИС/ театрын найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн.

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Ардын жүжигчин А.Очирбатын “Буруугуй буруутан”, Грек улс Афина хотод Еврипидийн “Электра”, Москва хотод М.А.Булгаковын “Морфий”, Украин улсад М.Камолеттийн “Бойнг Бойнг”, Завхан аймагт “Жангар” жүжгүүдийн ерөнхий найруулагчаар ажиллахаас гадна, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны ассистент найруулагчаар тус тус ажиллаад байгаа юм.  

Тэрээр энэ удаад Дэлхий дахинаа театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан агуу эрхмүүдийн нэгэн төлөөлөл болох Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиол болох “Сычуаний сайн хүн” жүжгийг УДЭТ-ын өвөл цагийн үзвэрийн жилийн нээлтэд зориулан арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. Жүжгийн үйл явдал дэлхийн I дайнаас II дайны хоорондох цаг хугацаанд Хятад улсад өрнөдөг ба Брехт энэхүү жүжигт Хятадын театр урлагийн зарим уламжлалыг шингээсэн гэж үздэг.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. dfg

    PRADA цүнхний дуураймал Кристиан Диор (Christian Dior) брэнд нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн эмэгтэйлэг, эрхэмсэг, тансаг байдлын нүүр царай болсоор ирсэн билээ. Тэр дундаа Dior-ын эмэгтэй цүнхнүүд нь зөвхөн өдөр тутмын хэрэглээ төдийгүй загварын ертөнцийн урлагийн бүтээл,Miu Miu цүнхний дуураймалэзнийхээ мэдрэмж болон нийгмийн статусыг илтгэх гол илэрхийлэл болдог.Dior брэндийн хамгийн алдартай, түүхэн цүнх бол эргэлзээгүй Lady Dior юм.YSL цүнхний дуураймал 1995 онд Их Британийн гүнж Диана хэрэглэж эхэлснээр энэхүү цүнх дэлхий дахинд "Lady Dior" хэмээн алдаршжээ.LV цүнхний дуураймал

Next Post
  • Шинэ мэдээ