Модон луу жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе



“Модон луу жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” 2024 оны Хятад-Монголын цагаан сарын соёл солилцооны цуврал арга хэмжээний нээлт болов.
        Хятад, Монгол хоёр орны хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлж, хоёр орны уламжлалт нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны удирдлага дор, ӨМӨЗО-ы Ардын Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ы Намын хорооны Гадаад явдлын албанаас санаачлан, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс хамтран зохион байгуулсан “Модон луу жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” 2024 оны Хятад-Монголын цагаан сарын соёлын солилцооны цуврал арга хэмжээ 2024 оны 02-р сарын 05-ны өдөр цахимаар нээгдэж, 02-р сарын сүүл хүртэл үргэлжилнэ.
        Энэхүү арга хэмжээ нь Цагаан сарын сэдэвтэй урлагийн контент, шилдэг олон ангит киноны үзлэг, цуврал сурталчилгааны нэвтрүүлэг, халуун дотно солилцооны үйл ажиллагаа хэмээх дөрвөн том төрлөөр 10 агуулгыг багтаана. Арга хэмжээний зорилго нь соёлын солилоо, яриа хэлцлээр дамжуулан Хятад Монгол хоёр орны иргэдийн сэтгэлийн гүүрийг бэхжүүлж, Хятад, Монголын нөхөрлөлийн суурийг батжуулахыг ахиулж, хоёр орны ард түмэнд ач тус хүргэж, энх тайвнаар зэрэгцэн орших, бие биедээ туслах, хамтран ажиллаж хамтдаа хожих хоёр орны хамтын ирээдүйн нийгэмлэгийг бүтээхэд хүчин зүтгэл оруулахад оршино.
        Нэг. Цагаан сарын сэдэвтэй урлагийн контентууд. Өвөр Монголын Радио Телевизийн 2024 оны Хятад хэлний Цагаан сарын тоглолт, “Хятадын хөгжим Сүжөүгийн уянга” Сүжөгийн үндэстний найрал хөгжмийн симфони концерт, “Бидний сайхан амьдрал” акробатын жүжиг зэргийг орчуулан хүргэнэ. Улмаар Цагаан сараар сэдэвлэсэн баяр бахдал, хөөр хөгжөөн бүхий найрсаг сайхан урлагийн контентуудаар дамжуулан, Монголын ард түмэнд сар шинийн ерөөлт мэндчилгээг дэвшүүлнэ. 
        Хоёр. Шилдэг олон ангит киноны үзлэг. МҮОНРТ-ийн сувгаар ядуурлаас ангижруулсан сэдэвтэй “Чин Сэтгэл” олон ангит киног, Улаанбаатар телевиз /UBS/, “Боловсрол суваг” телевизээр орчин үеийн их хотын эмэгтэйчүүдийн өөрдөг амьдралаар сэдэвлэсэн “Аз Жаргалын Хотхон 3” олон ангит киног хүргэнэ. Ийнхүү шилдэг олон ангит кинонуудаар дамжуулан, Монгол Улсын үзэгчдэд Хятадын жирийн иргэдийг ойлгох цонхыг олгож, хоёр ард түмний ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлнэ.
        Гурав. Цуврал сурталчилгааны нэвтрүүлэг.
1. МҮОНРТ-ээр Хятад, Монголын хамтран бүтээсэн “Сайн байна уу Хятад орон” баримтат киноны цагаан сарын тусгай дугаарыг хүргэнэ.
2. Соёлын аялал жуулчлалын сэдэв бүхий “Солонгон өнгөт Юньнань, дэлхийн цэцгийн парк”, “Нээлттэй Хэнаньд тавтай морилно уу”, “Гайхамшигт Гуанши” зэрэг нэвтрүүлгийг хүргэж, Хятадын Юньнань муж, Хэнань муж, Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны түүх соёл, байгалийн үзэмж, соёл заншлыг танилцуулна.
3. “Гадаадын иргэдийн Хятадын цагаан сар” богино хэмжээний видео бичлэгийг цувралаар хүргэж, Хятадад суралцаж буй гадаад оюутнуудын “Цагаан сарын уур амьсгал”-аар дамжуулан Хятадын цагаан сарын уламжлалт соёл, ёс заншлыг харуулна. Дөрөвдүгээрт, “Гялалзаад өгөөрэй биет бус соёлын өв” богино хэмжээний видео бичлэгийг цувралаар хүргэж, ваар шаазан, зүү төөнүүр, уран бичлэгийн цаас, торго дурдан зэрэг Хятадын уламжлалт соёлын биет бус өвүүдийн үйлдвэрлэх үйл явцыг танилцуулна.
        Дөрөв. Халуун дотно солилцооны үйл ажиллагаа. Цагаан сарын хугацаанд, видео калл хийх, богино хэмжээний бичлэгээр сар шинийн мэнд дэвшүүлэх, цахим захидал илгээх зэрэг хэлбэрээр “Сар шинийн цахим золголт”-ын үйл ажиллагаа зохиож, Монгол Улсын найрсаг хамтрагч байгууллагуудын хүмүүст сар шинийн халуун дотно мэндчилгээ, ерөөл дэвшүүлнэ.
        Хоёр орны иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс уг арга хэмжээг цахимаар зохион байгуулж, Монгол Улсын Ublife.mn Hardnews.mn Butnever.com зэрэг голлох сайтууд болон сошиал платформоор түгээн дэлгэрүүлнэ. Үүний зэрэгцээ Солонго мэдээллийн сайт, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн сайтад булан нээж, арга хэмжээг төвлөрүүлэн танилцуулж, сурталчлан мэдээлнэ.
Зохиогч:
Сэтгүүлч: Х.Арвинтал
Найруулагч:
Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:
СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. ConnieGaW

    Greetings! Very serviceable par‘nesis within this article! It’s the crumb changes which will espy the largest changes. Thanks a portion for sharing! https://proisotrepl.com/product/colchicine/

  2. Zetoral

    日常のコーディネートに現代的なエッセンスを取り入れたい時、この専門店が提案するコレクションは新しい価値をもたらします。ディテールへの細やかなアプローチと美しい
    シルエットを忠実に再現し、激安な価格設定からは想像もつかないほどの上質感を実現しました。自然な見え方に徹底してこだわった仕上がりは、周囲に気取らない気品を印象
    づけ、日常のあらゆるシーンに洗練された空気感を自然に演出してくれます。 全国どこからでもアクセスできる通販を通じて、理想のスタイルをいつでも手軽に購入できる点が多くの支持を集めています。価格を抑えつつもクオリティの妥協を一切排除し
    、細部まで丁寧に整えられた高い再現性により、手に取った瞬間に確かな手応えを感じていただけます。偽物の分野で検討する際にも、その圧倒的な完成度と優れた品質は、期
    待を超える選択価値を提供することをお約束します。 洗練されたデザインが持つ魅力をそのままに、高品質な仕上がりを維持し続けることで、トレンドに敏感な人々から選ばれ続けています。全体のバランスが非常に良く、コーデ
    ィネートに自然と馴染む優良なアイテムだからこそ、長く愛用できる満足感があります。スマートに上質な印象を楽しみ、日常のファッションをさらに充実させたい方に最適な
    仕上がりです。 アルバムのURL: https://www.aaakopi.com/brand-114-c0.html アミ パリス コピー https://www.levelkopi.jp/b-kopi_supreme.html シュプリーム コピー Tシャツ https://www.forkopi.jp/brand/alexander-wang-copy/ アレキサンダーワンコピー https://plaza.rakuten.co.jp/evander/

Next Post
  • Шинэ мэдээ