МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2024 оны 9-р сарын 25) — Гадаад эрэлт өсч, дотоодын хэрэглээ болон Засгийн газрын зардал нэмэгдсэнээр Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөж байгаа учир Азийн Хөгжлийн Банк (АХБ) 2024 оны дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлтийн таамаглалаа өсгөлөө.АХБ 2024 оны 9-р сарын Азийн хөгжлийн төлөв тайландаа Монгол Улсын эдийн засаг 2024 онд 5.5 хувиар өснө гэж тооцоолжээ. Энэ нь өнгөрсөн 4-р сард 4.1 хувиар өснө гэж таамаглаж байснаас нэмэгдсэн байна. Харин 2025 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 6.0 хувь хэвээр үлдээжээ. Эдийн засгийн өсөлтийг үйлчилгээ, аж үйлдвэрийн салбарууд, тэр дундаа уул уурхайн салбарын өсөлт цаашид ч дэмжих төлөвтэй байна. Мөн хөдөө аж ахуйн салбар энэ оны эхний улирлын огцом уналтаас сэргэж, төсвийн зардал нэмэгдсэнээр ирэх онд эдийн засгийн идэвхжил нэмэгдэх төлөвтэй байна.