Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Онцлох мэдээ
» “Ерөнхийлөгч 2027”-д горилогчид идэвхжиж эхлэв үү
“Ерөнхийлөгч 2027”-д горилогчид идэвхжиж эхлэв үү
2024/10/25 - 10:24
Хуваалцах
Жиргэх
Энэ жилийн ээлжит хоёр сонгууль шувтарлаа. Одоо 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай яригдаж эхэллээ. Тус сонгууль оролцогч олонтой болно. УИХ-д суудалтай таван нам эвслээс нэр дэвшүүлнэ. Таван өрсөлдөгчтэй гэсэн үг.
Энд нэг зүйлийг тодруулахад, Үндсэн хуульд 2019 онд хийсэн өөрчлөлт дахин өөрчлөгдвөл МАН-аас одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АН-аас өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга нар нэр дэвших магадлалтай тухай яриа хөөрөө улс төрийн хүрээнд гараад удаж байна. Тухайн үед Үндсэн хуулийн 30.2-т “…Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт нэмж оруулсан. Үүгээр Х.Баттулга 2021 оны сонгуульд нэр дэвшиж чадаагүй юм. Харин одоо “…Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн өөрчлөлтийг хянах эрхтэй болж, түүнийхээ дараа дээрх өөрчлөлтийг хийх нь” гэсэн мэдээлэл сүүлийн үед байнга яригдаж байна.
Гэхдээ яг одоогийн хуулиар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгчийг оролцуулахгүйгээр УИХ-д суудалтай намууд хангалттай горилогчтой болоод байгаа юм. Эднээс МАН, АН горилогч олонтой байна.
МАН-ын дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч болохоор ЕТГ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Сумьяабазар, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар нарын нэр түлхүү яригдаж байна. Харин АН-аас Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, С.Ганбаатар нар санаатай байгаа аж.
Мөн ХҮН намаас Шадар сайд Т.Доржханд, “Датаком” Д.Энхбат, “Дефакто” Д.Жаргалсайхан нарын хэн нэг нь нэр дэвшиж магадгүй байна. Түүнчлэн “Үндэсний эвсэл”-ээс өөрөө л хүсвэл нэр дэвших ганцхан хүн бий. Тэр нь МАК компанийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир юм. ИЗНН-ын тухайд УИХ-ын гишүүн Б.Батбаатар нэр дэвших боломжтой. Гэхдээ УИХ-ын гишүүн С.Оюун “…Ерөнхийлөгчид нэр дэвших магадлал өндөр” гэж дуулдаж байна.
Ер нь бол Ерөнхийлөгчид горилогч эдгээр улстөрчдийн дийлэнх нь сүүлийн үед сүрхий идэвхижжээ. Наанаа, одоогийн эрхэлж буй албан тушаалынхаа дагуу ажиллаад байгаа мэт боловч цаанаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байна. Тэд Олон улсын томоохон арга хэмжээг Монголдоо зохион байгуулж, яамаа хотоос нүүлгэж, 2027 оны сонгуулийн өмнөхөн биеллээ олж батлагдах популист маягийн хууль санаачилж, олны эрх ашгийг хамгаалсан томоохон сэдэв барьж авах зэргээр нэр хүндээ өсгөх ажилд ханцуй шамлан оржээ. Зарим нь эхэлсэн байна. Үлдсэн нь удахгүй эхлэх аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
1
Сэтгэгдэл
Thomasnub
27 October 2024 01:10
Бренд Ветементс можно приобрести в этом магазине. Оригинальная продукция Vetements доступна в продаже с гарантией качества. https://vetements.fashionessa.ru
Холбоотой мэдээ
Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй
Монголын залуучуудын холбооны түүхийн шинэ хуудас нээгдлээ
Айн айцгаана уу
АН-д хуучин лидерүүд нь багтаж шингэх орон зай үлдэх үү?
Хэрхэн “сонгуульдах”-ыг Цэц шийднэ
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон
7-04-2026, 14:56
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын
6-04-2026, 17:17
Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
6-04-2026, 15:02
Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга
4-04-2026, 20:19
Засгийн газрын гишүүдийг томилж, өнөөдрөөс хэмнэлтийн
4-04-2026, 09:26
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
3-04-2026, 18:55
“Хувьсал” продакшны шинэ уран бүтээл энэ сарын 16-нд
2-04-2026, 11:34
“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонслоо
1-04-2026, 20:10
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын
31-03-2026, 00:49
“Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2026”
30-03-2026, 23:26
МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
29-03-2026, 13:17
Монгол цэргийн нэгдсэн холбоо, Геронтологийн үндэсний төв
28-03-2026, 16:29
Г.Занданшатар: Чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж
27-03-2026, 22:52
ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас
27-03-2026, 21:45
Өнгөрсөн долоо хоногт авлигын 4 хэргийг шүүхээр шийдвэрлэжээ
27-03-2026, 19:44
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
27-03-2026, 10:32
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
26-03-2026, 23:33
Орон нутгийн удирдлагуудад цахим шилжилтийг хэрэгжүүлэх
26-03-2026, 12:33
Тусгай дуут дохио ажлуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж
26-03-2026, 11:13
Эдийн засагт учирч болзошгүй хямралыг даван туулах арга
26-03-2026, 01:50
1 Сэтгэгдэл