Улаанбаатар хотын банкинд ажилладаг 24 настай Б гэх эмэгтэй амиа хорлосон байдалтай нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 3-ны өдрийн 08:00 цагт цагдаагийн байгууллагад Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийгөө боомилсон хүн байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад, 24 настай эмэгтэй Б гэгч нь шатны хамгаалалтын хайснаас өөрийгөө боомилсон байж болзошгүй байдалтай нас барсан байжээ.
2 Сэтгэгдэл