Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Онцлох мэдээ
» Хөвсгөл аймгийн 2 суманд зорчих хөдөлгөөн хязгаарлалаа
Хөвсгөл аймгийн 2 суманд зорчих хөдөлгөөн хязгаарлалаа
2025/09/08 - 08:50
Хуваалцах
Жиргэх
Хөвсгөл аймгийн Онцгой комисс өчигдөр /2025.09.07/ 17:00 цагт хуралдаж, дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:
1. Цагаан-Уул, Мөрөн суманд тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол батлагдаж аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Мөрөн, Цагаан-Уул сумдад 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
2. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Мөрөн, Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Политехникийн коллежийн сургалтын үйл ажиллагаа, соёл урлаг, уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн, сургалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, хичээлээс гадуурх секц дугуйлан, спорт заал, биллиард, РС тоглоомын газрын үйл ажиллагааг 2025 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл (7 хоног) зогсоолоо.
3. Хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосон хугацаанд сургалтын хөтөлбөрийг тасалдуулахгүй теле болон цахим хэлбэрээр зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Боловсролын газрын дарга (О.Бадраа), Мөрөн, Цагаан-Уул сумын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт үүрэг болголоо.
4. Хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан 0-8 настай хүүхэдтэй эцэг эхчүүдийн ажлын цагт зохицуулалт хийх, цахимаар ажиллах боломжоор хангах, хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болголоо.
5. Мөрөн, Цагаан-Уул сумаас иргэдийн гарах зорчих хөдөлгөөн хязгаарлалаа.
6. Зах, худалдаа үйлчилгээний төв, ресторан, баар (лоунж, кафе), согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг 9 дүгээр сарын 7-ны өдрийн 23:00 цагаас 9 сарын 10-ны өдрийн 23:00 цаг хүртэл (72 цаг) зогсоолоо.
7. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд шаардлагатай цэгүүдэд хяналтын постыг ажиллуулах, түр хугацаагаар зогсоосон үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Биеийн тамир, спортын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Авто тээврийн төв, Мөрөн, Цагаан-Уул сумын Засаг дарга, аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч нарт даалгав.
Тарваган тахлын голомтод бүс нутагт зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд зорчих хөдөлгөөн үйлдэхгүй байх, халдвар хамгааллын дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөхийг иргэдэд уриалж байна.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
Холбоотой мэдээ
Нутаг чимсэн мянган оны ижилсэл
"Хүнсний хувьсгал" зөвлөгөөн Хөвсгөл аймагт зохион байгуулагдлаа
Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо
Эрт илрүүлэгт 356 мянган хүн хамрагдсанаас 190 мянга орчим өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
ЭМДЕГ Баян-Өлгийн 24 гэрээт эмийн сангийн үйл ажиллагаанд
Today, 11:59
Аэро Монголиа өвлийн нислэгийн хуваарьт шилжлээ: Сөүл,
Today, 11:59
Нийтийн тээврийн автобусыг GPS-ээр хянаж, богино эргэлтээр
Today, 11:59
Йемений Тайз хот бүслэлтэд орсны гурав дахь долоо хоногт
Today, 11:59
Москвад Орос-Африкийн гурав дахь дээд хэмжээний уулзалт
Today, 11:59
Их Британийн намрын төсөв: 20 сая өрхөд эрчим хүчний 100
Today, 11:59
Лондонгийн Оксфорд гудамжны нэг хэсэг явган хүний бүс
Today, 08:34
Хиймэл оюунд тавьсан бооцоо дэлхийн хөрөнгийн зах зээлийг
Today, 08:33
Энэтхэгийн хилийн цагдаагийн дарга Хятадын цэрэгтэй
Today, 08:33
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 11 бүтээлтэй
Today, 08:33
Монголд анх удаа тархины харвалтын үндэсний судалгаа хийж
Today, 08:32
Ногоон нуур орчмын цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 30 хувьд
Today, 08:32
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо баривчлах, цагдан хорих
Today, 08:32
11-р сарын 1-ээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин
Today, 08:31
Москвагийн газ экспортлогч орнуудын форумын завсарлагаар
Yesterday, 13:34
Британи RAF Fairford-ын хэрэгт хоёр хүнийг Үндэсний аюулгүй
Yesterday, 13:33
Энэтхэгийн мэдээллийн байгууллагууд хувийн нууцын хуулийг
Yesterday, 13:33
Нөмрөгийн дархан цаазат газрын 76.4 хувь түймэрт өртжээ
Yesterday, 13:30
Нидерланд 2027 оны Евровижнээс татгалзаж, Израилийн
Yesterday, 07:48
Египетэд бие даасан «Мада Маср» мэдээллийн сайтыг хаах
Yesterday, 07:48