Алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Уг журам батлагдсанаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтуудын нэг болох Хот, хөдөөгийн сэргэлт, Батлан хамгаалахын сэргэлт бодлогын хүрээнд алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбаруудад үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдын эрх зүйн байдлыг нэн тэргүүнд сайжруулах, албандаа тогтвор суурьшилтай ажиллуулах, байнгын бие бүрэлдэхүүний шилжилт хөдөлгөөн буурах, тэдний ар гэр, амьдралд эдийн засгийн томоохон дэмжлэг болох юм.