Галт зэвсгийн тооллого ирэх долоо хоногт дуусна

Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 1 сарын хугацаатай “Зэвсэг-2024” нэгдсэн арга хэмжээг Улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний зорилго нь Галт зэвсэг түүнтэй адилтгах хэрэгсэлтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангах, бүртгэлгүй галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийг бүртгэж, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулахад оршино.
Иймд та бүхэн галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заагдсан хугацаанд бүртгүүлж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ