"С" зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар АТГ-аас зөвлөмж хүргүүллээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2 дахь хэсэгт заасан чиг үүргийн хүрээнд “Улс хооронд байнгын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн төслийг хянан үзжээ.
Уг удирдамжийн төслийг хянах явцад улс хооронд байнгын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох үйл ажиллагааг хүнд сурталгүй, ил тод зохион байгуулах, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгох асуудлуудыг нарийвчлан тусгаагүй нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх шалтгаан, нөхцөлийг бий болгож болзошгүй байна гэж дүгнэсэн байна.
Тиймээс “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох үйл ажиллагааг удирдамжаар бус салбарын хэмжээнд нэг мөр журамлан хэрэгжүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааны зохицуулалтыг тодорхой тусгах, нэг байгууллагад олноор олгож давуу байдал үүсгэх нөхцөл байдлыг хязгаарлах, зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг цахим хуудсанд ил тод, нээлттэй байршуулах зэрэг чиглэлд анхаарч ажиллах талаарх Зөвлөмжийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдод хүргүүлжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. ju

    Rolex-ийн хуулбар цагнууд Францын алдартай хэт тансаг зэрэглэлийн "Cartier" бренд нь үнэт эдлэл болон цагны үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч нэр хүндтэй брэндүүдийн нэг юм.Cartier-ийн хуулбар цаг Дөрвөлжин корпус, ил харагдах эрэг шураг бүхий металл болон чанартай арьсан оосортой, спорт болон дэгжин хэв маягийг хослуулсан цуврал.Дугуй хэлбэртэй корпус, тусгайлан хамгаалсан цэнхэр сапфир эрдэнийн чулуу бүхий тохируулгатай, дэгжин болон орчин үеийн хийцтэй загвар replica cartier.Cartier цагнууд нь зөвхөн цаг хугацааг харуулах төдийгүй эзнийхээ таашаал, нийгмийн байр суурь, дэгжин хэв маягийг илэрхийлдэг.Чанартай сапфир шил,Cartier-ийн хуулбар цагнууд Швейцар механизмын нарийвчлал болон нарийн хийц нь тус брендийн цагийг үеэс үед өвлөгдөх үнэт эрдэнэ болгож чадсан юм.

Next Post
  • Шинэ мэдээ