“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал ” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн хоёр дахь /2024.01.28/ өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг УИХ-ын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байна. Өнөөдрийн зөвлөгөөнийг нээж,УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагчО.Номинчимэг үг хэллээ.
ДЭМБ-ынТамхины хяналтын суурь конвенцыннарийн бичгийн дарга нарын газрын даргаДр. Адриана Бланко“Тамхи үйлдвэрлэгчдийн нөлөөлөл дэлхий дахинд ба Тамхины хяналтын суурь конвенцын 5.3 дугаар зүйл” хэмээх сэдэвт илтгэлдээ, энэхүү конвецид нэгдсэн улс орнууд тамхины хяналтын талаарх нийгмийн эрүүл мэндийн бодлогыг үндэсний хууль тогтоомжийн дагуу тамхины үйлдвэрлэлийн арилжааны болон бусад ашиг сонирхлоос хамгаалахын тулд үйл ажиллагаагаа явуулахын чухлыг онцлоод тухайн улс орнуудад тамхины эсрэг хууль тогтоомжийг мөрдүүлэх хүчин чадал, зохион байгуулалт, хүний нөөц хангалтгүй бол электрон тамхийг шууд хориглосон нь оновчтой юм.Тамхийг хор хөнөөлөөр нь их, бага гэж ангилах шаардлагагүй. Гагцхүү тамхины хор хөнөөлийг ойлгуулахад улс орнууд анхаарлаа хандуулах шаардлагатай юм.Монгол Улс нь ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын (WHO FCTC) гишүүн орны хувьд олон улсын шилдэг туршлагатай нийцсэн, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахбодлогын арга хэмжээнүүдийгхэрэгжүүлэх үүрэг, боломжийг хослуулан ажиллах шаардлагатай байна”хэмээв.
Түүний дараа хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжилж байна гэжУИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
1 Сэтгэгдэл