Сэтгүүлд бичсэнээр, эрдэмтэд никотингүй пропиленгликоль, ургамлын глицерин болон никотинтой үнэрт шингэн гэсэн электрон тамхины хамгийн их ашиглагддаг шингэнүүдийг судалжээ. Туршилтын явцад, туршилтын амьтан электрон тамхины уурыг сорох үед зүрх агших давтамж буурч, дараа нь хурдасч байсан гэнэ. Мөн гааны амттай шингэн эсвэл гагцхүү пропиленгликолиос бүрдэх шинэгн нь хэм алдагдах болон зүрхний ажиллагаа доголдох бусад эмгэгүүдийг үүсгэж байсан аж