Засгийн газар уяачдын хүслийг биелүүлж, хариуцлагаас бултав

Засгийн газрын өнөөдөр /2025.01.29/-ийн хуралдаанаар гаргасан шийдвэр олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй туллаа. Товчхондоо хүүхдийн амь нас, эрүүл мэндийн эсрэг шийдвэр гаргалаа гэж болох юм.
Уяачдын лобби Засгийг урвуулж чадсанаар гуравдугаар сарын 01-нээс хойш морь уралдуулах эсэхийг орон нутгийн удирдлагууд шийдвэрлэхээр болов. 
Уяачид талбай дээр жагсаж, Д.Дагвадоржийн тэргүүлдэг "Монголын морин спорт уяачдын холбоо" Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нарт хандан хаврын морин уралдааныг явуулдаг болох тухай шаардлага өгсөн.
Засгаас ч шаардлагын хариуг шуурхайлан гаргасныг өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Үүгээр Засгийн газар хариуцлагаас цэвэрхэн мултарч, уяачдын ч хүсэл биеллээ олов. Гэхдээ уралдааныг хориглосон шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байгааг УИХ-ын зарим гишүүд сануулж байна.
Өнөөдрийн хуралдаанаар танилцуулсан тогтоолын төсөлд "Хурдан морины уралдааныг уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр цаг агаар, улирлын онцлог шинжийг харгалзан зохион байгуулахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Хурдан морины уралдааныг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Үндэсний их баяр наадмын тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулах бөгөөд нэгэн зэрэг дөрөв хүртэл бүсэд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосугай.
Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт тус тус даалгасугай.
Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан “Хурдан морины уралдааны талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай" гэжээ.  
Хэрэв уг тогтоол батлагдвал 2019 оны Засгийн газрын тогтоол хүчингүй болох юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ