“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийг АТГ шалгаж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа тухай мэдээлэл дахин хөврөх нь ээ. Өөрөөр хэлбэл түүнийг АТГ-аас дахин  хэд хэдэн хэргээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Товч дурдвал, 
  • “Орхон тек” ХХК-ийг тендерт ялуулж өгсний хариуд өөрийн газар цахилгаан татуулсан,
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдыг ажлын цагаар хувийн эзэмшлийн газартаа ажиллуулдаг байсан,
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бараа материал, тоног төхөөрөмжийг хувьдаа ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байгаа аж.
Т.Батмөнх өмнө нь 140 сая төгрөгийн үнэтэй Лексус-570 маркийн тээврийн хэрэгслийг 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргээр шалгагдаж байсан. Мөн өнгөрсөн онд түүний гэрт Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийхэд, хулгайд алдагдсан Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн эдэлж хэрэглэж байсан хөөрөг гарч ирсэн байдаг. Өдгөө уг хэргийг хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Гэхдээ түүний нэр холбогдсон хэргүүд тодорхой бусаар намждаг.
Тиймээс энэ мэтчилэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийн нэр холбогдсон хэргийн талаар бид холбогдох эх сурвалжуудаас тодруулан цувралаар хүргэх болно.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ