Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг ЭНД ДАРЖ үзнэ үүНээлтэй мэдээллийн сан дахь мэдээллээр бол түүний газрын тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдсээр байна. Мэдээж энэ газар нь ганц түүний биш хамаарал бүхий этгээдүүдийнх нь нэр дээр байдаг газар байж болох бөгөөд үүнийг заавал өөрийнхөө ХОМ дээрээ оруулж өгдөг хуулийн зохицуулалттай.
Гэхдээ түүний эзэмшиж, ашиглаж, өмчилж буй газруудаас анхаарал татаж байгаа нэг газар нь 1500 м2 бүхий газар юм. Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь үзэхэд тэрбээр уг газрыг эзэмшиж байгаа гэх.
![](https://www.tac.mn/wp-content/uploads/2025/02/gazarr.jpg)
Гэхдээ эзэмших эрхтэй газрынхаа гэрчилгээг нь өмчлөх болгон өөрчилсөн байгаа юм.
![](https://www.tac.mn/wp-content/uploads/2025/02/oron-suuts1.jpg)
Улмаар уг газартаа орон сууц барихаар хашаалсан байгааг та бүхэн доорх зургаас харж болно.
![](https://www.tac.mn/wp-content/uploads/2025/02/oron-suuts.jpg)
Хэрвээ орон сууцны зориулалтаар газар авч байгаа бол газрыг өмчлөх бус эзэмших эрхтэйгээр авах хуулийн зохицуулалттай. Харин өнөөдөр энэ зохицуулалт зөрчигдөж байж болзошгүй байгааг Орхон аймгийн газрын алба анхааралдаа авна уу.
Өмчлөх эрхтэй газарт орон сууц байх ёсгүй, зөвхөн эзэмших эрхтэй газарт орон сууц байх хуулийн зохицуулалт хэвээр үйлчилж байгаа.Тэгвэл хууль зөрчиж байж болзошгүй энэ газрыг хэн хэрхэн авсан талаарх мэдээллийг судлаад үзэхэд Т.Батмөнхийн эхнэр Г.Өлзийбаяр дуудлага худалдаагаар 60 сая төгрөгөөр авсан гэх мэдээлэл байна. Тэгвэл өнөөдөр Орхон аймагт энэ хэмжээний газрын ханш хамгийн багадаа 600 000 000- 1 000 000 000 төгрөг хүрдэг гэдгийг Эрдэнэт хотын иргэд хэлж байна. Тэгтэл ийм том хэмжээний газрыг зах зээлийн ханшаас хэд дахин бага үнээр авсан нь хардлага төрүүлж байгааг эх сурвалжууд ярьж байгаа.
Өнөөдөр Эрдэнэт хотод амьдардаг иргэд 20 гаруй жил амьдарсан газраа эзэмших эрхтэйгээр ч авч чадахгүй байхад Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий инженерт ингээд 14 газар байгаа нь анхаарал татаж байгаа юм. Нөгөө талаас газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа нь хууль зөрчиж байж болзошгүй үйлдэл бөгөөд үүнд албаны эх сурвалжууд ямар арга хэмжээ авах талаар бид эргэж мэдээлэх болно.