Геодези, усны барилга байгууламжийн газраас НЗДТГ, УБЗАА-тай хамтран 2025 онд хийх ажлын төлөвлөгөөг үе шаттай танилцуулж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 168 орчим км үерийн далан байдаг. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотын үерийн байгууламжийг 450 орчим км болгож өргөтгөхөөр тусгасан. Энэ зорилтын хүрээнд 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барих талаар ГУББГ-ын дарга Б.Бямбасайхан мэдээлэл өглөө.