9.3 тэрбум орчим төгрөгийг 85 мянган удаагийн гүйлгээгээр олжээ

"Ноорог" медиагийн залуучуудтай холбоотой гэх 9.3 тэрбум орчим төгрөгийн гүйлгээний талаар цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө. "Цагдаагийн байгууллагаас “Pokerr” цахим мөрийтэй тоглоомыг иргэдэд сурталчлан стрийм буюу видео хийж, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг цахим орчинд хууль бусаар зохион байгуулсан үйлдлүүдийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Тухайлбал:
Монгол Улсын иргэн М.Б, А.О, А.Б, Н.С, Д.С, Б.Б нар нь Фэйсбүүк цахим орчинд иргэдэд сурталчилгаа явуулан бүлэг зохион байгуулалтад орж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэрээ болгосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг нэр бүхий этгээдүүд нь өөрсдийн болон хамаарал бүхий этгээдүүдийн арилжааны банкны дансыг ашиглан хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор гэмт хэргийн замаар олсон мөнгийг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, бизнесийн үйл ажиллагаа явуулах, виртуал хөрөнгө болгох зэргээр хувирган мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.
Дээрх хэрэгт холбогдсон нэр бүхий иргэн нь сүүлийн үед олны анхаарлыг татаад буй “Ноорог” пэйжид ажилладаг ба арилжааны банкны дансуудаар хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж,
Төгрөгийн дансуудаар:
-85.179 удаагийн гүйлгээгээр нийт 9,239,338,177.63 төгрөгийн орлогын,
-7,996 удаагийн гүйлгээгээр 9,238,306,287.21 төгрөгийн зарлагын,
Валютын дансуудаар:
- 365 удаагийн гүйлгээгээр 9,430.54 ам.долларын орлогын,
- 149 удаагийн гүйлгээгээр 9,339.61 ам.долларын зарлагын гүйлгээг тус тус хийсэн нөхцөл байдал тогтоогдож, прокурорын хяналтанд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. dd

    YSL цүнхний дуураймал Кристиан Диор (Christian Dior) брэнд нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн эмэгтэйлэг, эрхэмсэг, тансаг байдлын нүүр царай болсоор ирсэн билээ. Тэр дундаа Dior-ын эмэгтэй цүнхнүүд нь зөвхөн өдөр тутмын хэрэглээ төдийгүй загварын ертөнцийн урлагийн бүтээл,LOEWE цүнхний дуураймалэзнийхээ мэдрэмж болон нийгмийн статусыг илтгэх гол илэрхийлэл болдог.Dior брэндийн хамгийн алдартай, түүхэн цүнх бол эргэлзээгүй Lady Dior юм.Dior цүнхний дуураймал 1995 онд Их Британийн гүнж Диана хэрэглэж эхэлснээр энэхүү цүнх дэлхий дахинд "Lady Dior" хэмээн алдаршжээ.FENDI цүнхний дуураймал

    Burberry цүнхний дуураймал Кристиан Диор (Christian Dior) брэнд нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн эмэгтэйлэг, эрхэмсэг, тансаг байдлын нүүр царай болсоор ирсэн билээ. Тэр дундаа Dior-ын эмэгтэй цүнхнүүд нь зөвхөн өдөр тутмын хэрэглээ төдийгүй загварын ертөнцийн урлагийн бүтээл,Hermès цүнхний дуураймалэзнийхээ мэдрэмж болон нийгмийн статусыг илтгэх гол илэрхийлэл болдог.Dior брэндийн хамгийн алдартай, түүхэн цүнх бол эргэлзээгүй Lady Dior юм.Gucci цүнхний дуураймал 1995 онд Их Британийн гүнж Диана хэрэглэж эхэлснээр энэхүү цүнх дэлхий дахинд "Lady Dior" хэмээн алдаршжээ.PRADA цүнхний дуураймал

  2. fjj

    Patek Philippe-ийн хуулбар цагнуудRolex компани дэлхийн анхны ус, тоос нэвтрүүлдэггүй бугуйн цаг болох "Oyster"-ийг бүтээжээ.Rolex-ийн хуулбар цагнууд Түүний гайхалтай чанарыг батлан ​​харуулахын тулд Английн сувгийг сэлж гаталсан тамирчин Мерседес Глейтце уг цагийг зүүж сэлсэн бөгөөд арав гаруй цаг үргэлжилсэн энэхүү аяллын туршид цаг ямар ч алдаагүй ажиллаж, дэлхий нийтийг гайхшруулж байв.Rolex-ийн хуулбар цагнууд Ихэнх цаг үйлдвэрлэгчид 316L маркийн ган ашигладаг бол Rolex зөвхөн 904L маркийн "супер зэвэрдэггүй ган"-ыг ашигладаг; энэхүү материал нь зэврэлтэд тэсвэртэй байдал болон өндөр гялбаатай өнгөлгөөгөөрөө онцлог юм.Panerai-ийн хуулбар цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ