Захиргааны байгууллага нь нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгодоо хүрэх аргаа зөв сонгох учиртай. Тухайлбал, хуульд заасан ямар аргаар захиргааны байгууллагын өмнөх эрх олгосон шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа газар эзэмшигч этгээдэд дарамт багатайгаар нөлөөлөх шийдвэрийн боломжит хувилбарыг судалсны эцэст хамгийн багаар эрхийг нь хөндөх шийдвэр гаргах ёстой. Энэ тохиолдолд захиргаа нь зөвхөн газар эзэмших эрхийг хүчингүй болгоод орхисон буюу үүсэх үр дагаврыг шийдвэрлээгүй бол буруу гэж үзэхийг доорх бодит жишээнээс харж болно.