Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн агсан Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслол Ватикан хотын Гэгээн Петрийн талбайд өчигдөр болов. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын төр засгийг төлөөлж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцааны түүхэнд анх удаа төрийн тэргүүний түвшинд Пап Францис манай улсад 2023 онд төрийн айлчлал хийсэн бөгөөд уг айлчлал хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээсэн чухал ач холбогдолтой болсон.
Төрийн айлчлалынхаа үеэр Пап Францис Монголын ард түмнийг сүсэг бишрэл, оюун санааны эрх чөлөөний бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлж, даян дэлхийн амар амгалан, энх тайвны төлөөх үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлсэн юм.

скачать dle 12.0
6 Сэтгэгдэл