Нийслэлийн Засаг даргын А/237 захирамжийн дагуу зам талбай, автобусны буудал дээр байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаа. Энэ нь аж ахуй эрхлэх, ажил хөдөлмөрөө өөрсдөө сонгох зэрэг хүний эрхийг зөрчиж байна хэмээн үзсэн зарим иргэн ХЭҮК-т гомдол гаргасан.Гомдлын дагуу дөрөвдүгээр сарын 25-наас хойш ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд ТҮЦ эрхлэгч иргэдийн төлөөллийг дөрөв дэх удаагаа албан ёсоор хүлээн авч уулзлаа. Мөн нөхцөл байдалтай биечлэн очиж танилцахаас гадна эсэргүүцэл илэрхийлж шаардлага тавьсан иргэдтэй байнга уулзаж санал бодлыг нь сонсож байна.