Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг тус шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдсонтой холбогдуулан ЭСЯ-наас ёслолын арга хэмжээг Нидерландын Хаант Улсын Гааг хотноо 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулжээ.
Элчин сайд Л.Болд хүндэтгэлийн арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нь ОУЭШ-ийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогдсон нь манай улсын хувьд түүхэн чухал үйл явдал болж байна. Шүүгч Эрдэнэбалсүрэн нь шүүгчээс эхлээд прокурор, эрүүгийн хэргийн өмгөөлөгч, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр 30 гаруй жил ажилласан туршлагатай мэргэшсэн хүн юм гэж онцлов.