Туухай өргөлтийн спортын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана

Монгол Улсын нэрийг тив, дэлхийн тавцанд өндөрт өргөсөн тамирчдынхаа амжилтыг үргэлжлүүлэн залуу тамирчдыг бэлтгэж, ур чадварыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ туухай өргөлтийн спортыг олон нийтэд сурталчилан таниулах, хүүхэд залуучуудад эрүүл, чийрэг бие бялдар, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор
Дэлхийн хошой аварга, олон улсын хэмжээний мастер Э.Буджавын нэрэмжит Туухай өргөлтийн спортын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Спорт цогцолборт зохион байгуулагдана.
Энэхүү спорт нь хүний биеийг жигд хөгжүүлж, биеийн жижиг булчин бүрийг ажиллуулдагаараа хүний тэсвэр тэвчээр, хурд, хүч гурвыг зэрэг шаарддаг хүчний сонгодог төрлийн спорт юм.
Туухай өргөлтийн спортоор дэлхийн 64 улс орон идэвхтэй хичээллэдэг бөгөөд олимпын хөтөлбөрт оруулах асуудал энэ цаг үед эрчимтэй яригдаж байна.
ЭНХБААТАР ОВОГТОЙ БУДЖАВЫН СПОРТЫН
АМЖИЛТЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Э.Буджав нь Үндэсний батлан хамгаалахын их сургуульд 2016 онд элсэн суралцах болсноор Туухай өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн.
Тэрбээр Монгол Улсын Цэрэгжлийн спортын мастер, Оросын Холбооны Улсын туухай өргөлтийн спортын мастер, Монгол Улсын олс таталтын спортын дэд мастер, Монгол Улсын Пауэрлифтинг спортын дэд мастер бөгөөд тасралтгүй найман жил энэхүү спортоор хичээллэн 2020 оноос “Зэв” залуусын холбоотой хамтран олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож байна. Үүнд:
-2018, 2019 он: Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээний “Туухай өргөлт”-ийн алт, мөнгөн медаль
-2019 он: Оросын Холбооны Улсын Кострома хотын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
-2020 он: ОХУ-ын хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль
-2020 он: ОХУ-ын Ярослов хотын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль,
-2022 он: Казакстан Улсад зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль,
-2022 он: ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Олон улсын “Цагаан шөнө” тэмцээнд алтан медаль,
-2022 он: Энэтхэг Улсын Нью-Дели хотод зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний "Түлхэлттэй өргөлт"-ийн төрөлд алт, “Огцом өргөлт”-ийн төрөлд алт, нийлбэр дүнгээр алтан медаль,
-2023 он: ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Олон улсын “Цагаан шөнө” тэмцээнд алтан медаль
-2023 он: Бүгд Найрамдах Башкирастан Улсад зохион байгуулагдсан Евро Азийн их наадмын мөнгөн медаль
-2023 он: Узбекистан Улсад зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Түлхэлттэй өргөлт”-ийн төрөлд 1 алт, “Огцом өргөлт”-ийн төрөлд 1 алт, багийн төрөлд 1 мөнгөн медаль
-2024 он: Киргиз Улсад зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Түлхэлттэй өргөлт”-ийн төрөлд алт, “Огцом өргөлт”-ийн төрөлд алт, “Урт өргөлт”-ийн төрөлд хүрэл медаль хүртсэн.
ЦОЛ ЗЭРЭГ:
- Монгол Улсын 3 спортын дэд мастер
- Цэрэгжлийн спортын мастер
- ОХУ-ын спортын мастер
- Пауэрлифтингийн спортын мастер
- Олс таталтын спортын мастер
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

3 Сэтгэгдэл

  1. tgj

    imitate uhren rolexЭнэхүү цагны цуглуулга нь Швейцарын цаг урлалын оргил жишээ болж байна. Зэвэрдэггүй ган, алт, өндөр технологийн керамик материалаар гарамгай ур чадвараар бүтээгдсэн тус цагны нарийн деталь бүр нь төгс төгөлдөрт хүрэх тууштай эрмэлзлийг илтгэнэ. Механик ажиллагааны дээд зэргийн гүйцэтгэл нь цаг хугацааны шалгуурыг давсан гоёмсог хийцтэй төгс хосолсноор өдөр тутмын хэрэглээ болон албан ёсны арга хэмжээнд аль алинд нь төгс зохицохын зэрэгцээ зүүсэн хүнд өвөрмөц хэв маяг, өөртөө итгэлтэй байдал, эрхэмсэг дэгжин байдлыг мэдрүүлдэг.imitate uhren Patek Philippe

  2. fdf

    Hublot-ийн хуулбар цаг Энэхүү цагны механизм нь ниобий-цирконийн тусгай хайлшаар хийгдсэн бөгөөд соронзон нөлөөнд автдаггүй, энгийн тэнцвэржүүлэгч пүрштэй харьцуулахад цохилтод тэсвэрлэх чадвар нь дахин 10 дахин илүү, мөн температурын хэлбэлзлээс бараг хамаардаггүй онцлогтой.Cartier-ийн хуулбар цаг Патентлагдсан хийц нь цохилтын үед тэсвэрлэх чадварыг 50% хүртэл нэмэгдүүлж, механизмын ашиглалтын хугацааг мэдэгдэхүйц уртасгадаг.Breitling-ийн хуулбар цаг Никель-фосфорын хайлшаар хийгдсэн тул соронзон орны нөлөөнд үл автахын зэрэгцээ оновчтой бүтэц нь эрчим хүчний хэмнэлтийг эрс сайжруулдаг.AP-ийн хуулбар цаг

  3. ff

    Balenciaga цүнхний дуураймалLouis Vuitton нь 1854 онд Францын Парис хотод байгуулагдсан дэлхийн хамгийн алдартай, тансаг зэрэглэлийн загварын орнуудын нэг юм. Анх аян замын авдар,Hermès цүнхний дуураймал чемодан үйлдвэрлэж эхэлсэн энэхүү брэнд нь өнөөдөр дахин давтагдашгүй чанар, сэтгэл татам загвараараа дэлхий дахинаа танигджээ.Өдөр тутмын хэрэглээнд нэн тохиромжтой,Chanel цүнхний дуураймалбагтаамж сайтай хөнгөн цүнх.Аян замын хэв маягийг шингээсэн, хотын амьдралд тохирсон сонгодог загвар.Дэгжин, ажил хэрэгч загвартай бөгөөд бариултай болон мөрний оосортойгоор ашиглах боломжтой.Burberry цүнхний дуураймал

Next Post
  • Шинэ мэдээ