“Садар самууныг уриалагч” гэх этгээд олон нийтийг төөрөгдүүлж, сэтгүүлчийг сүрдүүлжээ

Цахим орчинд бэлгийн эрүүл мэндийн талаарх буруу ойлголт түгээж, өсвөр үеийнхэнд садар самуун агуулга дамжуулж байгаа тухай баримт ил болж байна. Түүнчлэн энэ талаар мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэсэн сэтгүүлч рүү хувийн чатаар орж айлгах, сүрдүүлэх, доромжлох үйлдэл гаргасан нь бүр ч ноцтой асуудал дагууллаа.
Эх сурвалжуудын хэлснээр, уг этгээд олон нийтийн сүлжээг ашиглан “бэлгийн харьцаанд бэлгэвч хэрэглэлгүй ор” гэх мэт уриалга цацсан байна. Үүгээр ч зогсохгүй ДОХ зэрэг хүнд халдварт өвчнөөс хамгаалах эм бэлдмэл хэрэглэвэл аюулгүй хэмээн тайлбарласан нь мэргэжилтнүүдийн үзэж буйгаар нийгмийн эрүүл мэндэд заналхийлсэн, худал мэдээлэл түгээсэн үйлдэлд тооцогдохоор байна.
Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар ХДХВ/ДОХ-ын халдвар Монгол Улсад бүрэн устгагдаагүй, жил бүр шинэ тохиолдол нэмэгдэж байгаа үед ийм уриалга гаргах нь “залуу үеийнхнийг эрсдэлд хөтөлсөн, ёс суртахууны төдийгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхүйц ноцтой зөрчил” юм.
Садар самуун агуулгатай бичлэг нь насанд хүрээгүй хүүхдүүдийн хаалттай группт хүртэл тарсан тухай мэдээлэл байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байна. Өсвөр насныхан хоорондоо бичлэгийг дамжуулан үзэж байсан тухай эцэг эхчүүдээс ч мэдээлэл иржээ.
Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйл буюу садар самуун үйлдэл, сурталчилгаа түгээх заалтад хамаарах боломжтой бөгөөд хүүхдүүдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх ноцтой эрсдэлтэй.
Сэтгүүлчийг дарамталсан нь
Уг асуудлыг олон нийтэд хүргэж сэрэмжлүүлэг бэлтгэсэн сэтгүүлч рүү тухайн этгээд хувийн чатаар орж айлгах, сүрдүүлэх, доромжлох үг хэлсэн байна. Дээр нь тухайн этгээд өөрийн лайв бичлэгээс асуудалтай хэсгүүдийг устгаж, гүйцэд баримтыг нуухыг оролдсон тухай эх сурвалж мэдээллээ.
Эрүүгийн хуульд “айлгах, сүрдүүлэх” нь гэмт хэрэгт тооцогддог бөгөөд энэ нь хохирогчийг айдаст автуулж, эрх чөлөөг нь хязгаарлах үйлдэлд тооцогдоно.
Уг этгээдийн үйлдэл дараах зүйлүүдэд хамаарч болзошгүй байна. Үүнд:
  • Халдварт өвчний тархалтыг өдөөсөн үйлдэл – Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйл
  • Садар самууныг сурталчлах, тараах – 16.1 дүгээр зүйл
  • Хүнийг заналхийлсэн, сүрдүүлсэн үйлдэл – 13.6 дугаар зүйл
  • Хүүхдийн эрхэд халдсан үйлдэл – 16.10 дугаар зүйл
Эдгээр зүйл ангиар ял шийтгэл оногдуулахдаа торгох, хорих, эрх хязгаарлах зэрэг хуулийн арга хэмжээ авдаг.
Цахим орчинд ийм төрлийн уриалга, бичлэгийг хүлээн зөвшөөрөх нь залуу үеийн эрүүл мэндэд бодитой эрсдэл үүсгэж болзошгүйг мэргэжилтнүүд онцолж байна. Эрүүл мэндийн зөв дадал, бэлгийн харьцаанд хамгаалалт хэрэглэх, эмчийн зааваргүй эм бэлдмэл хэрэглэхгүй байх нь чухал бөгөөд цахим орчинд цацагдсан мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж: tovch.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

3 Сэтгэгдэл

  1. fhj

    Rolex-kopierRolex Daytona бол урьд нь Valjoux механизмыг суурь болгон ашиглаж байсан хронограф загвар юм. Өндөр түвшний нарийн хийцтэй загваруудын дунд цуглуулагчдын таашаалд ихэд нийцсэн IWC Da Vinci цуврал болон сонгодог Grande Complication загварууд нь мөн л 7750 механизмыг суурь болгон ашигладаг бөгөөд тэдгээрийг минут давтан дуугаргагч (minute repeater), давхар хронограф (rattrapante) болон мөнхийн хуанли зэрэг механизмуудаĐồng hồ Richard Mille bản sao

    fake Richard Mille watches загвар юм. Өндөр түвшний нарийн хийцтэй загваруудын дунд цуглуулагчдын таашаалд ихэд нийцсэн IWC Da Vinci цуврал болон сонгодог Grande Complication загварууд нь мөн л 7750 механизмыг суурь болгон ашигладаг бөгөөд тэдгээрийг минут давтан дуугаргагч리차드 밀 가품 시계

  2. ff

    Balenciaga-ийн хуулбар цагLouis Vuitton нь 1854 онд Францын Парис хотод байгуулагдсан дэлхийн хамгийн алдартай, тансаг зэрэглэлийн загварын орнуудын нэг юм. Анх аян замын авдар, чемодан үйлдвэрлэж эхэлсэн энэхүү брэнд нь өнөөдөр дахин давтагдашгүй чанар, сэтгэл татам загвараараа дэлхий дахинаа танигджээ.Өдөр тутмын хэрэглээнд нэн тохиромжтой, багтаамж сайтай хөнгөн цүнх.Аян замын хэв маягийг шингээсэн, хотын амьдралд тохирсон сонгодог загвар.Дэгжин, ажил хэрэгч загвартай бөгөөд бариултай болон мөрний оосортойгоор ашиглах боломжтой.

  3. gj

    Patek Philippe-ийн хуулбар цагнууд Rolex компани дэлхийн анхны ус, тоос нэвтрүүлдэггүй бугуйн цаг болох "Oyster"-ийг бүтээжээ.Patek Philippe-ийн хуулбар цагнууд Түүний гайхалтай чанарыг батлан ​​харуулахын тулд Английн сувгийг сэлж гаталсан тамирчин Мерседес Глейтце уг цагийг зүүж сэлсэн бөгөөд арав гаруй цаг үргэлжилсэн энэхүү аяллын туршид цаг ямар ч алдаагүй ажиллаж, дэлхий нийтийг гайхшруулж байв.Patek Philippe-ийн хуулбар цагнууд Ихэнх цаг үйлдвэрлэгчид 316L маркийн ган ашигладаг бол Rolex зөвхөн 904L маркийн "супер зэвэрдэггүй ган"-ыг ашигладаг; энэхүү материал нь зэврэлтэд тэсвэртэй байдал болон өндөр гялбаатай өнгөлгөөгөөрөө онцлог юм.Patek Philippe-ийн хуулбар цагнууд

Next Post
  • Шинэ мэдээ