Тавдугаар сарын 1-нд ААН-үүдийг хамруулсан томоохон жагсаал болно

Өнөө цагийн нийслэл Улаанбаатарыг Монголын түүхээс авч үзэх нь

Ажлын байрыг хадгалж, ажил олгогчдыг дэмжихийг шаардаж, МҮХАҮТ-аас ажил олгогч бүхий л аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, ажиллагчдыг хамруулсан томоохон жагсаалыг тавдугаар сарын 1-нд зохион байгуулах гэж байна.


Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийг Засгийн газар  нэгдүгээр сарын 27-нд тогтоосноос хойш долоо хоногийн дотор МҮХАҮТ аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, 1,100 компанийг хамруулсан судалгаа хийж, эдийн засгийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай талаар маш тодорхой саналууд гаргасан. Удалгүй 1,500 ААН-ийг хамруулж дахин судалгаа хийсэн бол хамгийн сүүлд 10,000 иргэнээс судалгаа авснаа танилцуулсан. Уг судалгаагаар 10,000 иргэний 94%-ийнх нь орлогод хорио цээр нөлөөлсөн гэсэн бол хоёрхон хувь нь нөлөөлөөгүй гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл 20 хүн тутмын 19-ийнх нь амьдралд нөлөөлж, орлого нь буурчээ. Хэрэв гэр бүлийнх нь хэн нэгэн гишүүн ажлаасаа халагдахад тухайн өрх цаашид халаасандаа ямар ч мөнгөгүй, банканд хуримтлалгүй, хэрхэн амьжиргаагаа залгуулах нь тодорхойгүй. ААН-үүдийн хувьд 90 хувь нь үйл ажиллагаа нь хэдийн доголдсон. Нийгмийн даатгалын сангийн бүртгэлээр 46,000 ах ахуйн нэгж сох дутсан буюу НДШ төлөхөө байжээ.
Ийнхүү шинэ коронавирусийн халдвартай холбоотой шийдвэр гараад 100 хоног өнгөрч, нөхцөл байдал ийм хүнд болчихоод байхад Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ оновчтой, дорвитой биш байгаа тул ийнхүү жагсаал хийхээр шийдсэнээ МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин өнөөдөр ярилаа.
Тэрбээр “Wall Street Journals 2,200 хүний дунд явуулсан судалгаагаар АНУ-ын нөхцөл байдалд хүндэрснийг харуулсан. Харин бидний судалгаа 10,000 хүнийг хамарсан, маш бодитой. Иргэд орлогогүй, хуримтлалгүй хүнд байна. Судалгааны нэг сонирхолтой үзүүлэлт нь төрийн байгууллагынхан болон төрийн өмчит компаниудад цар тахал ажлын байр, орлогод нь нөлөөлөөгүй гэж гарсан. Улстөрчдийн орлого буураагүй учраас тэд санаа зовж, сэтгэл гаргахгүй байна. Харин УИХ-ын даргын санаачлан гаргах гэж буй хуульд бид найдлага тавьж байна” гэлээ.
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь тодорхой бус, ажил олгогч, ажилчдын дунд дандаа зөрчил үүсгэсэн, үйлчлэх хүрээ багатай, бизнес эрхлэгч, ажил олгогчдод бодит дэмжлэг болж чадаагүйг тэрбээр шүүмжлээд “Эдийн засгийг эрчимжүүлэхэд 90 хоног л шаардлагатай байдгийг гаднын улс орнуудаас бид харлаа. Энэ хямралыг нийгмийн хямрал болгож болохгүй учраас улс орнууд тийм их хэмжээний мөнгө гаргаж, урьдчилан сэргийлж байна. Нөхцөл байдал ямар байгааг судалгаанууд харуулж байна. Тиймээс бид бүх аж ахуйн нэгжийг хамруулаад жагсах болно” гэлээ. 
Судалгааны дүн:
 
Эх сурвалж: МҮХАҮТ
 
Эх сурвалж: МҮХАҮТ
 
Эх сурвалж: МҮХАҮТ
 
Эх сурвалж: МҮХАҮТскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ