Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав.
Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Г.Занданшатарт урилга хүлээн авч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буйд талархал илэрхийлээд, хоёр талын харилцаа нь өнө эртний түүхтэйгээс гадна ОХУ-ын хувьд Монгол Улс Ази Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг онцлов.
Ерөнхийлөгч В.В.Путин Орос, Монгол, Хятадын тэргүүн нарын ээлжит уулзалт энэ сарын 2-нд Бээжин хотноо амжилттай болж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрснийг тэмдэглэлээ. Ерөнхий сайд Г.Занданшатар “Сибирийн хүч-2” байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих ажилд дэмжлэг үзүүлсэнд Ерөнхийлөгч В.В.Путинд талархал илэрхийллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцсэн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Мөн  өнгөрсөн зургаадугаар сард Минск хотноо гарын үсэг зурсан Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээр нь талуудын худалдааны эргэлт, төрөлжилтийг нэмэгдүүлэхээс гадна хоёр талын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр талууд улс төр, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйд санал нэгдэж, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэн ялангуяа эрчим хүч, тээвэр, дэд бүтэц зэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.
Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт төлөөлөгч Ө.Энхтүвшин, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй Засгийн газар болон УИХ-ын гишүүд бусад албаны төлөөлөл оролцлоо. Оросын талаас Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга М.С.Орешкин нарын албаны хүмүүс байлцлаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. ff

    Vacheron Constantin-ийн хуулбар цагнуудРолекс нь цагны үйлдвэрлэлийн салбарт олон шинэлэг нээлтүүдийг хийсэн байдаг. Тухайлбал, 1926 онд дэлхийн хамгийн анхны усны хамгаалалттай "Oyster" гэх гэр бүхий цагийг бүтээсэн бөгөөд өөрөө автоматаар цэнэглэгддэг "Perpetual" механизмыг нэвтрүүлсэн. Мөн тэд өөрсдийн тусгай алт,orologi replic Vacheron Constantin платин болон "Oystersteel" хэмээх зэвэрдэггүй ганг ашиглан цагаа урладаг тул ямар ч орчинд эдэлгээ сайтай, үнэ цэнээ алддаггүй чанартай байж чаддаг.

  2. fj

    Panerai-ийн хуулбар цагнуудRolex компани дэлхийн анхны ус, тоос нэвтрүүлдэггүй бугуйн цаг болох "Oyster"-ийг бүтээжээ.Panerai-ийн хуулбар цагнууд Түүний гайхалтай чанарыг батлан ​​харуулахын тулд Английн сувгийг сэлж гаталсан тамирчин Мерседес Глейтце уг цагийг зүүж сэлсэн бөгөөд арав гаруй цаг үргэлжилсэн энэхүү аяллын туршид цаг ямар ч алдаагүй ажиллаж, дэлхий нийтийг гайхшруулж байв.Panerai-ийн хуулбар цагнууд Ихэнх цаг үйлдвэрлэгчид 316L маркийн ган ашигладаг бол Rolex зөвхөн 904L маркийн "супер зэвэрдэггүй ган"-ыг ашигладаг; энэхүү материал нь зэврэлтэд тэсвэртэй байдал болон өндөр гялбаатай өнгөлгөөгөөрөө онцлог юм.Panerai fake watches

Next Post
  • Шинэ мэдээ