Монголд анх удаа зохиогдож буй +50 фестиваль дээр юу болох вэ?

УРЛАГИЙН ТОГЛОЛТ
Мэдээж манай фестивалийн хамгийн хүсэн хүлээсэн, оргил хэсэг бол үндсэх тайзан дээрх урлаг соёлын оддын тоглолт юм. 80,90,2000-д онд Монголчуудыг байлдан дагуулсан суперстарууд энэ үдэш бут авах болно. Мөн орчин үеийн залуусын төлөөлөл ч бидний сэтгэл зүрхэнд хоногшсон хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулахыг дуулгахад таатай байна.
МААНГАА ТАТАХ / ДИСКО
Тулаанд зөвхөн шонхрууд нисдэг. Зөвхөн 20,30 насныхан бүжиглэдэг гэж бодож байна уу? Үгүй дээ! Жинхэнэ бүжгийн мастерууд бол 50+ насныхан. Ирээд залуусдаа хэрхэн бүжиглэхийг заагаарай.
50+ ЗАГВАРЫН ШОУ
80, 90-ээд оны домогт моодыг дахин амилуулж, 50+ насны моделууд тайзан дээр алхана.
Хэзээ ч оройтоогүй гэдгийг бид хамтдаа харуулна.”
50+ СОХОР БОЛЗОО
Forever Young 50+ фестивалийн нэг хэсэг сохор болзоо байх болно. Хайр дурлал, шинэ найз нөхөдтэй болоход хязгаар, дүрм гэж байхгүй. Та оройтоогүй, харин ч хамгийн зөв цаг нь ирлээ.
ХУУЧНЫ ЯРИА
Сонирхолтой зочинтой хамтдаа хуучны сайхан дурсамжаа сэргээн буу халцгаая. Нэгэн үеийн инээд хөөр, хайр дурлал, хөгжим аялгууг санан дурсаж, залуугийнхаа мөчүүдийг дахин мэдрээрэй.
50+ АЖИЛ ЗУУЧЛАХ
50+ нас бол туршлага, хариуцлага, мэдлэгийн алтан үе. Өнөөдөр байгууллагуудад зөвхөн ажилтан бус — замыг нь гаргаж өгсөн багш, зөвлөгч, түшиг тулгуур хэрэгтэй байна. Тиймээс бид 50+ насныхныг ажилд зуучилж, тэдний хуримтлуулсан үнэт туршлагыг байгууллагуудад хүргэж байна. Таны туршлага бол хэн нэгний ирээдүйн амжилтын түлхүүр.”
ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ЗӨВЛӨГӨӨ
50 нас бол амьдралын хамгийн үнэ цэнтэй үе.
Тиймээс бид 50+ насныханд зориулан эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, зөвлөгөө зохион байгуулж байна. Эрүүл мэндээ хамгаалж, ирээдүйнхээ аз жаргалд хөрөнгө оруулаарай.
ТОГЛООМЫН ТАЛБАЙ
Бага насны инээд, хөөр, тоглоом наадгайгаа санаж байна уу? Чирта, дээс, даалуу, 5 гарын муушиг…
Фестивалийн талбайд 50+ насныхны дурсамжийн тоглоомын булан ажиллана. Тоглож өссөн тоглоомоо дахин тоглож, үе тэнгийнхэнтэйгээ танилцаарай.
ШИНЭ НАЙЗТАЙ БОЛОХ
Дуу хөгжим, загварын шоу, 50+ ажлын байрын өдөрлөгөөс өөр онцлох нэгэн хөтөлбөр бол "ШИНЭ НАЙЗТАЙ БОЛОХ" хэсэг юм.
Бид шинэ эздээ хүлээн буй нохой, муурыг 50+ зочдодоо үрчлүүлэх ажлыг зохион байгуулах болно. Учир нь тэд хамгийн хариуцлагатай эзэд байж, амьтдыг өөрийн хүүхэд мэт хайрлаж чадах хүмүүс юм. Тэдэнд амьтан тэжээхийн ач тус, тэжээх анхан шатны аргачлал, эргэх холбоо гэх мэт бүх зүйлсийг сайн зөвлөн ШИНЭ НАЙЗТАЙ нь уулзуулахыг бид тэсэн ядан хүлээж байна.
ЗУРГИЙН БУЛАН
50+ Фестивал дээр хуучны гэр ахуйн эд зүйл, хувцас хэрэглэлээр тохижуулсан зураг авах хэсэг байна. Хуучны буйдан дээр сууж, 📻 пянзны хажууд зогсож, эсвэл хамт ангиараа “хуучин цагийн гэрэл зураг” даруулж болох нь ээ!”
Хэзээ: 9-р сарын 13-нд Бямба гараг
Хаана: ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН
Тасалбарын үнэ: 50'000₮
Үргэлжлэх хугацаа: 12:00-23:00 цаг
Тасалбар авах: https://ticket.mn/event/2695/
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

3 Сэтгэгдэл

  1. bb

    đồng hồ Tudor giả Rolex-ийн тусгайлан боловсруулсан парамагнит хайлшаар хийгдсэн бөгөөд ердийн үсний пүршнээс 10 дахин илүү цохилтод тэсвэртэй бөгөөд соронзон орны нөлөөнд огт автдаггүй. Chronergy Escapement: Цахилгаан хэлбэржүүлэх микро үйлдвэрлэлийн технологи ашиглан үйлдвэрлэсэн араг ястай никель-фосфорын суналтын дугуй нь жинг мэдэгдэхүйц бууруулж, эрчим хүчний дамжуулалтын үр ашгийг 15%-иар сайжруулснаар шинэ үеийн хөдөлгүүрийн эрчим хүчний нөөцийг ерөнхийдөө 70 цаг хүртэл ашиглах боломжийг олгодог.fake Tudor watches

  2. dd

    Vacheron Constantin-ийн хуулбар цагнуудТус брэнд нь цагны механизмын нарийн нийлмэл бүтэц (complications) болон уран сайхны хийцээрээ дэлхийд тэргүүлдэг. Вашерон Константин нь дэлхийн хамгийн олон нийлмэл ажиллагаатай цаг болох "Reference 57260"-ийг бүтээж байсан түүхтэй. Цаг бүрийг өндөр зэрэглэлийн гар урлалын мастерууд гараар угсарч, Женевийн чанарын тэмдэг болох "Poinçon de Genève" батламжаар чанарыг нь баталгаажуулдаг тул эдэлгээ сайтай, дахин давтагдашгүй үнэ цэнийг агуулдаг.orologi replic Vacheron Constantin

  3. fg

    TAG Heuer-ийн хуулбар цагнуудЭнэхүү брэндийн цагнууд нь зөвхөн цаг хугацааг харуулах хэрэгсэл биш, харин үеэс үед өвлөгдөн үлддэг урлагийн ховор дахин давтагдашгүй бүтээл юм. Механик ажиллагааны туйл болсон нарийн нийлмэл систем (complications), тухайлбал мөнхийн календарь, сарны фаз,fake tag heuer болон хронографын технологи нь “Patek Philippe”-ийн инженерийн дээд чадварыг тодхон илтгэнэ.Энэхүү брэндийн цагнууд нь зөвхөн цаг хугацааг харуулах хэрэгсэл биш, харин үеэс үед өвлөгдөн үлддэг урлагийн ховор дахин давтагдашгүй бүтээл юм.replica tag heuer

Next Post
  • Шинэ мэдээ