УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахаар прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд биечлэн гардуулахаар удаа дараа хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн авахаас зайлсхийсэн тул мөн хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар харилцаа холбооны хэрэгсэл ашиглан өмгөөлөгчид нь хүргүүлээд байна.
Сэжигтэн Д.Амарбаясгалан нь Авлигатай тэмцэх газарт одоог хүртэл хүрэлцэн ирэхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, хувийг гардуулан өгнө” гэх заалт хэрэгжих боломжгүй нөхцөлийг бий болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байна гэж АТГ-аас мэдээллээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. gfg

    Cartier-ийн хуулбар цагТэнцвэртэй жин, эвтэйхэн хийцтэй тул өдөр тутам зүүхэд тун таатай мэдрэмж төрүүлдэг. Rolex-ийн хуулбар цагИлүүдэл чимэглэлээс татгалзсан, дэгжин бөгөөд өөртөө итгэлтэй дүр төрхийг бүрдүүлдэг тул найдвартай, олон талт хэрэглээтэй, сонгодог хэв маягийг эрхэмлэгчдэд нэн тохиромжтой сонголт юм. Ажил хэргийн уулзалт, Rolex-ийн хуулбар цагаялал эсвэл оройн арга хэмжээ гээд ямар ч нөхцөлд дэгжин загвар, цагийг тод харах боломжоороо таны дүр төрхийг чимэхээс гадна цаг сонирхогчдын өндрөөр үнэлдэг техникийн дээд зэргийн чанарыг ч мөн хадгалсан байдаг.Patek Philippe-ийн хуулбар цаг

Next Post
  • Шинэ мэдээ