Хууч хүүрнэсэн эртний хотын уянгат дуулал

Ордос хотын Зүүнгар хошууны нутгаар Хатан гол есөн нугалаатай гогцоо үүсгэн тахирлан урсах нь үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй.
Үүнтэй атаархан эртний Чинь, Вэй улсын үеийн хоёр хэсэг урт цагаан хэрэм нь Зүүнгар хошууны уул нурууны дээгүүр суналзан,он цагийн нар салхинд элэгдэж мөлийх хэдий ч тэдгээрт агуулагдах утга учир нь мөнхөд үлджээ. 
Гол мөрөн долгилон мяралзаж, түмэн олноо ундаалсаар, Цагаан хэрэм суналзан сүндэрлэж, агуу их сүр хүчээ нэгтгэн, улсын шилдэг 100 хотын нэг Зүүнгар хошууныхаа хөгжил цэцэглэлтийг уриалах мэт.

        Хатан голын дурсамж
Сэтгүүлч 03-р сарын 18-нд Зүүнгар хошууны музейн дарга Лю Вэйжүнь нарын хамт Шаажин тохойгоос гарч 100 гаруй километр замыг туулан, Зүүнгар хошууны Урх шяны Юйшүхао тосгоны зүүн талд орших Байлдаант улсын үеийн Чинь улсын Цагаан хэрмийн туурьд хүрэв.
Энэ хэсэг Цагаан хэрэм нь уул толгод дээр байрладаг бөгөөд гадаргуу дээрх хотын зарим хэрэм нь тасалдан өргөгдсөн "Шороон овоо" хэлбэртэй харагддаг. Нутгийн нэгэн соёлын сахиулагчийн дурсамжаас тэрээр багадаа Цагаан хэрмийн ойролцоо хагарсан хавтангийн хэлтэрхий, зэс сумны хошуу зэргийг хааяа олж хардаг байжээ.
Лю Вэйжюнь хотын хэрэм дээр зогсоод урд талын намхан газрыг заан:
- Энэ газрыг Урхын тал гэж нэрлэдэг. Энэ урсаж байгаа нь улирлын чанартай гол юм. Ус нь Хатан голд цутгадаг гэж хэлэв.
Түүхэнд Байлдаант улсын үеийн Чинь улсын Цагаан хэрэм нь Урхын талд Хатан голын цутгалантай золгож байсан нь тодорхой.
Түүхэн баримтаас үзвэл Чинь улсын Цагаан хэрэм нь Ганьсү мужийн Миншянаас баруун тийш арван километрийн зайтай газраас эхлэн, Таохэ голын зүүн эргээс Линтао шяны хилд хүрч, дахин Өвөр Монголын Эзэн Хороо хошууны Нарийнтохой шяньд хүрээд Урхын шянгаас умард зүгт тахирлан урсаж, Бортохой шянгийн Даваан шил хүрсний дараа зүүн зүгт суналзан, эцэст нь Ширэлжтэйн хойд хэсэг дэх Хатан голын баруун эрэгт хүрч нийт урт нь 1100 гаруй километр үргэлжилдэг.
- Зүүнгар хошууны нутагт эртний хоёр хэсэг урт Цагаан хэрэм байсан. Нэг нь Байлдаант улсын үеийн Чинь улсын урт цагаан хэрэм, нөгөө нь Байлдаант улсын үеийн Вэй улсын урт цагаан хэрэм. Вэй улсын урт цагаан хэрэм харагдахаа больсон, харин Чинь улсын урт цагаан хэрмийн үлдэгдэл ил тод хэвээр байна. Энэ газарт хоёр улсын урт цагаан хэрмийн туурь 125 хэсэг байгаа гэж Лю Вэйжюнь сэтгүүлчдэд хэлэв.
Өвөр Монгол, Ордосын соёлын дурсгалт газруудын хийсэн судалгаагаар түүхэн дэх Вэйгийн урт цагаан хэрмийн түүхэн байрлал нь Хуашань уулын хойд хормойгоос эхлээд эртний Хань улсын хилээр дайран, баруун хойд зүгт Шааньси мужийн Сүйдэ, Шэньмү зэрэг газраар дамжин Хатан голын баруун эргийн Мажаад хүрч, дахин Хатан голыг дагаж хойд зүгт Вэйжямао, Дал зэрэг газраар өнгөрөн Ширэлжтэйн бүсэд хүрч, үргэлжлэн баруун тийш Далад хошуу дахь Байнижин хүрч, Хатан голыг гатлан хойд зүгт Бугатын Гүян хүртэл нийтдээ 600 гаруй километр урттай байж, Вэй улсаас Чинь улсын эсрэг байгуулсан болохоор түүхэнд “Вэй улсын урт цагаан хэрэм” гэдэг.
Дээр дурдсан Ширэлжтэй нь Зүүнгар хошууны Ширэлжтэй шянгийн Овоонтохой тосгонд байрладаг бөгөөд арван хоёр хотоос бүрддэг. "Юаньхэ Жүньшянь"-гийн бүртгэлээс үзвэл Ширэлжтэй нь анх Сүй, Тан гүрний үеийн Юйлинь хот байсан. Дараа нь үе дамжин баригдсан бөгөөд өвөрмөц хамгаалалтын системийг бүрдүүлж, эртний үед стратегийн чухал ач холбогдолтой байсан.
Одоогийн байдлаар Ширэлжтэйн эртний хотын хэрмийг харьцангүй тодорхой харуулсан таван хотын туурь байдаг. Илрүүлсэн туурийн ихэнх нь Хань, Тан гүрнээс Юань, Мин гүрнийх бөгөөд Сүй, Тан гүрний үеийн олдворууд хамгийн элбэг байдаг.
- Чинь, Вэй улсын үеийн урт цагаан хэрмийн хэсэг Ширэлжтэй орчмоор дайран өнгөрч, Хатан гол ч мөн Ширэлжтэйн эртний хотын хэрмийн доогуур урсдаг. Иймээс урт цагаан хэрмийн соёл, Хатан голын соёл нь Ширэлжтэй бүсэд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн гэж Лю Вэйжүнь хэлэв.
        Мянган оны түүх
Зүүнгар хошуу нь Ордосын өндөрлөгийн хойд хэсэгт, Шаньси, Шааньси, Өвөр Монголын гурван мужийн уулзварт оршдог. Хойд, зүүн, урд талаар Хатан гол 238 километр урт урсдаг бөгөөд Шаньси, Шаанситай залгаа оршдог.
Урт цагаан хэрэм, Хатан голын соёл энд нэгдэн нийлж эрт үеэс олон үндэстний нэгдлийн үлгэр түүх ч тасралтгүй бичигдсээр.
Түүхэн баримтаас үзэхэд Сүйянди хаан Ян Гүан Хаан сууринд заларч байхдаа Түрэгийн хаан болон Сүй гүрэнтэй ойр дотно харилцаатай байсан. Дай Егийн гуравдугаар /607/ оны хаврын тэргүүн сард Түрэгийн Чиминь хаан Сүй улсын нийслэл Чан-Аньд хүрч Сүйянди хаанд бараалав. Зуны 04-р сард Сүйянди хаан хойд зүгт эргүүл хийж, Юлин хотод хүрсэнд Түрэгийн Чиминь хаан болон И Чэн гүнж хааны ордонд очжээ. Тэр тухай Сүйянди хаан хойд зүгт эргүүл хийсэн нь маш гайхалтай байсан төдийгүй, "500 мянга гаруй цэрэг, 100 мянган морь, туг, ачаа тээштэй, тэд хэдэн мянган бээр үргэлжилсэн" гэж тэмдэглэн үлдээсэн байна. Сүйянди хаан том майхандаа Түрэгийн Чиминь хаан болон түүний 3500 хүнтэй овог аймгийг хүлээн авч цайлуулж, шүлэг бичсэн гэх тэмдэглэл бий.
Энэхүү цайллагад Чиминь хаан тэргүүтэй Түрэгийн язгуур ноёдын удирдагчдаас гадна Кидан, Си зэрэг овог аймгуудын ахлагч нар оролцжээ. Төвийн үндэстний их сургуулийн Түүх, соёлын сургуулийн профессор Мэн Мань нэгэн удаа "Мэргэдийн лекц - Сүй, Тан гүрний түүх"-нд энэ агуу үйл явдлыг тод томруунаар өгүүлсэн байдаг.
- Орчин цагаас олон хятад үндэстэн Зүүнгар нутагт нүүн ирж, эндхийн монголчуудтай эв найртай ажиллан, амьдарч, газар тариалангийн болон бэлчээрийн соёлыг хослуулан, олон талт, эв найрамдалтай бүс нутгийн өвөрмөц онцлогтой нээлттэй соёлыг бий болгож, Хятадын соёлын олон талт байдал, нэгдмэл байдлын чухал илрэл болсон юм гэж Зүүнгар хошууны соёл, аялал жуулчлалын товчооны намын удирдлагын бүлгийн нарийн бичгийн дарга Жан Тянь-И хэлэв.
Одоогийн Ширэлжтэй шянь нь зүүн талаараа Хөххотын Тогтох шяны Шинэ Айл сууринтай Хатан голоор зааглагдан, өмнө талаараа Бортохой сумтай зах нийлж, баруун талаараа Далад хошууны Зэгстэй сууринтай хаяа нийлж, хойд талаараа Бугат хотын Түмэд Баруун хошууны Жянжинью суурин, Тогтох шяны Шуанхэ сууринтай Хатан голыг алслан бараалж, Зүүнгар хошууны хойд хэсгийн хүмүүс цугларан, логистик, мэдээлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд цуглардаг газар болсон байна.
Зүүнгар хошууны баруун хэсэгт орших Урх суурин бол угсаатны нэгдлийн бас нэг чухал суурин юм. 1928 онд Сүйюань муж байгуулагдав. 1929 онд Урхыг суурин болгон байгуулж, Зүүнгар хошууны эртний дөрвөн суурингийн нэг болжээ. "Урхын ой санамж" үзэсгэлэнгийн танхимын бүртгэлээс үзвэл баруун зүгийг чиглэсэн хүн амын их нүүдлээс улбаалж, Урхын хүн ам улам цэцэглэн хөгжиж, айл тосгон аажмаар өргөжин тэлжээ.
- Урх цэцэглэн хөгжиж байх үед хөл хөдөлгөөн ихтэй, олон дэлгүүрийн нэрс гарч, бизнес эрчимтэй хөгжиж байсан гэж Урхын намын нарийн бичгийн дарга Ван Жэн бахархан хэлэв. Хатан гол дагуух Шааньсигийн Хэчүй, Шаньсигийн Фүгү, Ширэлжтэй шян, Бугатын Саальчингаас 100 гаруй километрийн зайд оршдог бөгөөд Хатан голын тохойн төв хэсэг юм.
Түүхэнд хүн амын шилжилт хөдөлгөөний үр дүнд бий болсон олон үндэстний соёл, шинэ эриний мэдээллийн нэгтгэлээс үүссэн харилцаа холбооны систем нь Ширэлжтэй шян хэмээх эртний түүхтэй энэхүү нутгийг "Улсын үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшлийн үлгэр жишээ" болон "Улсын үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшлийг бий болгох үйл ажиллагааны үлгэр жишээ хошуу" сайхан алдартай бөгөөд эрч хүчээр дүүрэн байна.
        Өв соёлын уламжлал
Хэдэн мянган жилийн турш Хатан гол Зүүнгар нутгийн бүх үндэстэн ястны хүн ардыг ундаалж, бүс нутгийн соёл иргэншилд үнэтэй хувь нэмэр оруулан, соёлын өвөрмөц шинж чанарыг бүрдүүлэв.
02-р сарын 24-нд "Цэцэглэн хөгжсөн эрин үеийн сонгодог бүтээл- Хятадын түүхэн дэх зургийн цуврал” Зүүнгар хошуу дахь тусгай үзэсгэлэн эхлэв. Гурван сарын хугацаатай явагдах энэхүү тусгай үзэсгэлэнг Зүүнгар хошууны Намын хорооны суртал ухуулгын хэлтэс, Жэжян их сургуулийн урлаг, археологийн сургууль хамтран зохион байгуулав.Тусгай үзэсгэлэн нь "Хятадын түүхэн дэх зургийн цуврал"-ын луу жилийн анхны үзэсгэлэн юм. “Хятадын түүхэн дэх зургийн цуврал”-д гадаад, дотоодын 263 соёлын үзэсгэлэнгийн байгууламжийн Хятадын уран зургийн цуглуулгаас сонгосон 12405 ширхэг /иж бүрдэл/ бүтээл багтаж байдаг. Эдгээр үеийн үед уламжлагдан ирсэн улсын эрдэнэсийн түвшний уран зургийн үнэт зүйлсийн дундаас 450 бүтээлийг энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэн үзүүлэв.
Зүүнгар хошууны хэвлэл мэдээллийн төвийн хөтлөгч Лю Вэньжуань энэхүү тусгай үзэсгэлэнгийн 15 тайлбарлагчийн нэг юм. Тэрээр:
- Энэхүү арга хэмжээ нь бидэнд Хятадын түүхийг маш бодитой өгүүлж байна гэж хэлэв.
Зүүнгарчууд түүх, соёлыг орчин үеийн амьдралтай хослуулан эдийн засаг, нийгмийн практикт чадавхжуулан, орон нутгийн хөгжил дэвшлийг ахиулж байдаг.
Өнгөрсөн оны 04-р сарын 28-нд "Хатан гол-Ширэлжтэй" орон нутгийн олон нийтийн хэрэглээний брэндийг нийтлэх хурал Ширэлжтэй шянд болсон юм. Зүүнгар хошууны Чичэнгийн хөдөө аж ахуйн хөгжлийн ХХК зэрэг гурван компани "Хатан гол-Ширэлжтэй" орон нутгийн олон нийтийн хэрэглээний брэндтэй холбоотой бүтээгдэхүүнийг хэрэглэх эрхийг авлаа.
        Гайхамшиг үргэлжилсээр
Хятадын гүзээлзгэний брэндийн анхны хурал Шанхайд болж, Европ, Америк, Азийн олон улс орон ба улсын дотоодын олон зуун аж ахуйн нэгж, тариаланчид Шанхайд цугларч, 200 гаруй брэндийг танилцуулав. Зүүнгар хошууны бүс нутгийн брэнд "Хатан гол-Ширэлжтэй" нь энэ хурлын Өвөр Монголоос оролцсон цорын ганц брэнд төлөөлөгч болж, 2022 оны улсын сайн чанартай гүзээлзгэний тэмцээнд хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, Хятад ?Шанхайн гүзээлзгэний брэндийн их хурлын "2022 оны зах зээлд алдартай гүзээлзгэнийн бүсийн нийтийн хэрэглээний брэнд" өргөмжлөл хүртлээ.
Зүүнгар хошууны бүс нутгийн соёлын тухайд Зүүнгарчууд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхсаар ирсэн. Жан Тянь-И:
- Хатан голын соёл, урт цагаан хэрмийн соёл хоёр Зүүнгарын нутагт учран золгож соёлын нэгэн үзэгдлийг бий болгож, бид үүнийг Манханы соёлын үзэгдэл гэж нэрлэдэг. Манханы соёлын гол цөм нь өнө үүрдийн, үндэстний, нээлттэй, хүртээмжтэй, ойр дотно, хичээн зүтгэх зэрэг соёлын шинж чанар нь түүхийн үргэлжлэл, ирээдүйн хүлээлт болж байдаг гэж хэлэв.
Өнгөрсөн цаг үеийг эргэн дурсвал, урт цагаан хэрэм баригдаж, энэ халуун нутагт хичнээн их хаад, жанжин, их бичигтэн гайхамшиг бүтээж, Хатан голын соёл иргэншлийг бий болгох, түгээн дэлгэрүүлэх үйлсэд гар бие оролцож байсан.
Харин өнөөгөөс харахад Зүүнгарчууд "Монгол адууны хийморь"-ийг тууштай баримталж, орчин үеийн соёл иргэншсэн, аюулгүй байдал хангагдсан хот сууринг цогцлоон босгож, "100 тэрбумын хошуу нутаг"-ийн эрч хүчтэй, хөдөлмөрч өргөн сэтгэлгээг харуулж байна.Ирээдүйгээ хүлээсэн Зүүнгарчууд шаргуу хөдөлмөрлөж, улам хөгжин цэцэглэсээр.
 
Найруулагч:
Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:
Солонго сэтгүүл
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ