“Olloo” аппликэйшний баг сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдэд зориулсан танилцуулах уулзалтыг өнөөдөр /2026.01.05/ NEWS CAFE-д зохион байгууллаа. Тус уулзалтаар “АЛГАНД БАГТААСАН МОНГОЛ” уриатай “Olloo” аппликэйшний зорилго, үйл ажиллагаа, мөн хэрэглэгчдэд болон хэвлэл мэдээллийн салбарынханд ямар хэрэгцээ, давуу тал бий болгож буйг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
“Olloo” аппликэйшн нь хэрэглэгчдэд зориулсан мэдээ мэдээлэл, үнэгүй зар, цахим худалдааны төвүүд нэг дор төвлөрүүлсэн цогц платформ гэдгээрээ онцлог. Мөн тус аппликэйшн нь оноо цуглуулах системийг нэвтрүүлж, хэрэглэгчдэд илүү ашигтай шийдлийг санал болгож буйг танилцуулгын үеэр онцоллоо. Хэрэглэгчид аппликэйшнийг идэвхтэй ашигласнаар оноо цуглуулж, цаашид урамшуулал, хөнгөлөлт эдлэх боломжтой болох юм.
Уулзалтын үеэр сэтгүүлчид “Olloo” аппликэйшний үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж, контент түгээх давуу талуудын талаар асуулт асууж, санал бодлоо солилцов.
“Olloo” аппликэйшн нь цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.
скачать dle 12.0