“Гарьд магнай”-н Удвалыг одоо цагт авчирсан “Задлаагүй захиа”-гийн Мядаг

43 жилийн өмнө дэлгэцнээ гарч байсан “Гарьд Магнай” киногоороо үзэгчдийн сэтгэлд хэдийнээ тод үлдсэн Удвал бүсгүйн дүр өнөөдөр дахин дэлгэцнээ амилж байна хэмээн “Задлаагүй захиа” киноны постер зургийг харсан кино шүүмжлэгчид онцолж байна.
Учир нь нэгдүгээр сарын 15-наас эхлэн бүх кино театруудаар гарах найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл “Задлаагүй захиа” уран сайхны киноны гол дүр болох Мядагийн дүрд тоглосон М.Анужин, “Гарьд магнай”-н Удвал хоёр олон зүйлээрээ төстэй аж.
“Гарьд магнай”-н найруулагчид киноны гол дүрээ сонгохдоо мэргэжлийн жүжигчдээс гадна тухайн дүрд тохирох хүнийг олохын тулд их сургуулиудаар явж хайсны эцэст Анагаахын сургуулийн оюутан О.Уранчимэгийг Удвалын дүрд сонгосон гэдэг. Харин өнөө цагийн Удвал хэмээн нэрлэгдээд байгаа М.Анужин буюу “Задлаагүй захиа”-гийн Мядагийг сонгохын тулд найруулагч Б.Батдэлгэр өнгөрсөн цагийн удвал өнөө цагийн Мядагийн дүрийг хайх эрэлд гарахдаа залуу жүжигчид мөн урлагийн сургуулийн олон оюутан дундаас гурван шатны сонгон шалгаруулалт явуулж Мядагийн дүрд М.Анужинг сонгон авчээ. Түүний эвдрээгүй байгаагаараа монгол дүр төрх нь өнөө цагт ховордсон байгаа нь тухайн дүрийг илүү тодотгох бөгөөп дүрд сонгогдох том шалтгаан болсон биз ээ.
“Задлаагүй захиа” кинонд Мядагийн ээжийн дүрд Ардын жүжигчин Ж.Оюундарь, аавд Гавьяат жүжигчин У.Батбаатар нар тоглосон нь Мядагийн дүрийг бүтээхэд ихээхэн түшиг тулгуур болж өгсөн тухайгаа залуу жүжигчин М.Анужин онцлон хэлсэн юм.
Ерөнхий найруулагч Б.Батдэлгэр “Гарьд магнай”-н Удвалтай адил өөрийн хүссэн дүрээ гаргаж ирэх зорилгоо биелүүлж чадсан эсэхийг та бүхэн “Задлаагүй захиа” киноноос хүлээн авч үзээрэй.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. Rebeccaabich

    Тут хорошо чувствуется, как люди реагируют на изменения. Один уровень. А второй — как на те же процессы смотрят компании и рынки через бизнес новости.

  2. Soreal

    FENDI スーパーコピーを取り入れる際には、価格以上に完成度や再現性の高さが重要な判断基準となります。この専門店では激安な価格帯でありながら、高品質な仕上がりを維持し、
    自然な見え方と洗練された印象を同時に実現しています。細部の整い方や全体のバランスに配慮された構成は、優良な品質を求める方にも十分な選択価値を提供しています。 通販での利用においても、商品ごとの特徴が整理されており、比較しながら選びやすい点が魅力です。偽物関連の商品を選ぶ場面でも、価格だけでなく仕上がりや完成度を重視
    した判断が可能であり、納得のいく選択へとつながります。販売されているラインナップは、品質への意識が高く、全体としての統一感が感じられる点も特徴です。 この専門店の強みは、激安でありながらも高品質な再現性を維持している点にあります。自然な上質感を大切にした仕上がりは、日常に取り入れやすく、違和感なく溶け込みま
    す。完成度・品質・選択価値をバランス良く兼ね備えた商品群は、安心して選べる要素として高く評価されています。 アルバムのURL: https://www.aaakopi.com/brand-13-c0.html FENDI スーパーコピー https://www.levelkopi.jp/b-kopi_supreme.html シュプリーム コピー Tシャツ https://www.forkopi.jp/brand/miu-miu-copy/ ミュウミュウコピー https://lunavex.livejournal.com/2572.html?newpost=1

Next Post
  • Шинэ мэдээ