![]()
Зураг (эм бэлдмэл, жишээ зураг): Pöllö / Wikimedia Commons, CC BY 3.0
Төв аймгийн цагдаа нар энэ долоо хоногт эргүүл, шалгалтын үеэр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй 20–28 насны залуусыг илрүүлжээ. Тэд эм бэлдмэл болон каннабис төрлийн ургамлыг хууль бусаар олж, машин дотроо хэрэглэсэн байж болзошгүй гэж үзэж байна. Цагдаа нар эм, тариур, бэлэн мөнгө, дусаагуурын систем хураан авч, хэргийг шалгаж байгаа юм.
Ийм тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарч байна. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мэдээллээр сүүлийн есөн жилд 2,100 орчим хэрэгт 2,422 хүн холбогдсон. Тэдний 91 орчим хувь нь 13–35 насныхан бөгөөд 18–25 насныхан л гэхэд бараг тал хувийг (54.8%) эзэлдэг. 13–17 насны 107 хүүхэд бүртгэгдсэн бөгөөд сүүлийн 2–3 жилд өсвөр насныхны оролцоо мэдэгдэхүйц нэмэгдсэн гэнэ. 2025 онд гэхэд 83 насанд хүрээгүй хүүхдийг шалгажээ.
Хэргийн 70 орчим хувь нь зэрлэг олсны ургамалтай холбоотой. 25 орчим хувь нь гадаадаас хууль бусаар оруулж ирсэн синтетик бодис, үлдсэн 5 орчим хувь нь эмнэлгийн зориулалтаас гадуур буруу хэрэглэж буй эм байна.
Мэргэжилтнүүд дараах өөрчлөлтөд анхаарахыг зөвлөж байна:
Залуус ихэвчлэн эцэг эхийн хараа хяналт сул, найз нөхөд эсвэл хайртай хүнийхээ шахалт, алдартнуудыг дуурайх, хууль болон эрүүл мэндэд үзүүлэх үр дагаврыг мэдэхгүй байх зэргээс болж орооцолддог. Жишээ нь найзынхаа хар тамхитай цүнхийг зүгээр л хадгалж өгсөн их сургуулийн нэгдүгээр курсын оюутан эрүүгийн хариуцлага хүлээсэн тохиолдол гарчээ.
Хүүхэд тань хэрэглэж байж магадгүй гэж сэжиглэвэл Хар тамхитай тэмцэх газарт сайн дураараа хандаж шинжилгээ өгүүлж болно. Сайн дураар ирсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхгүй бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, донтолтын төв, сэтгэл зүйчид холбон зуучилдаг байна. Мөн мансууруулах бодистой холбоотой сэжигтэй үйлдэл анзаарвал цагдаад яаралтай мэдэгдэхийг уриалж байна.
скачать dle 12.0