Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад орлоо


Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ажил дууслаа. Хармөрөн мужийн Харбин–Ичунь чиглэлийн хурдны төмөр замын сүүлчийн 25 метр урт ган замыг 11-р сарын 25-нд тавьж дууссанаар тус төмөр замыг барих ажил бүрэн дууслаа. Энэхүү төмөр зам нь хамгийн өндөр өргөрөгтэй, температурын их зөрүүтэй, мөнх цэвдэгтэй бүс нутгийг дайран өнгөрдөг анхны өндөр хурдны төмөр зам юм.
Харбин–Ичунь чиглэлийн хурдны төмөр зам нь БНХАУ-ын “Найман босоо, найман хэвтээ тэнхлэг”-ийн хурдны төмөр замын сүлжээнд багтах Бээжин–Харбин, Бээжин–Хонконг–Макаогийн чиглэлийн хурдны төмөр замын сунаж гарсан залгамж бөгөөд одоогоор баригдаж буй хамгийн өндөр өргөрөгт орших, жилийн температурын хэлбэлзэл хамгийн ихтэй, олон жилийн цэвдэг давхаргыг дайран өнгөрөх анхны хурдны төмөр зам юм.
Тус төмөр зам нийт 318 км урт, цагт 250 км-ийн хурдтайгаар зорчихоор төлөвлөсөн бөгөөд нийт 9 өртөөтэй. Зам тавих ажил 2024 оны 05-р сарын 28-нд албан ёсоор эхэлсэн.
Төмөр зам ашиглалтад орсноор Харбин–Ичунь хотын хоорондын зорчих хугацааг 7 цагаас 2 цаг орчим хүртэл бууруулах болно.
Барилгын ажил дууссанаар Зүүн хойд бүсийн өндөр хурдны төмөр замын сүлжээ сайжирч, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна. Одоо төслийн дараагийн шат болох нарийн тохируулга, инженерчлэлийн ажлууд болон хамтарсан ашиглалтад оруулах, турших үе шат руу шилжинэ.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: http://www.news.cn/скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. dg

    Chanel-ийн дуураймал цүнхХадгалах багтаамжийн хувьд нэлээд хязгаарлагдмал байдаг "Mini Kelly II"-той харьцуулахад "Kelly 25" загвар нь өдөр тутмын хэрэглээнд маш тохиромжтой, практик сонголт юм.Энэхүү цүнхэнд том дэлгэцтэй ухаалаг утас (жишээлбэл, iPhone Pro Max), картны гэр эсвэл жижиг хэмжээтэй түрийвч, уруулын будаг,түлхүүр зэрэг зайлшгүй хэрэгцээт зүйлсээ хялбархан багтаах боломжтой.Hermès-ийн дуураймал цүнх Мөрний оосор нь салдаг тул гартаа барьж явах гоёмсог цүнх эсвэл мөрөндөө болон биеэрээ хөндлөн зүүж болох загвар болгон ашиглах боломжтой. Иймд энэ нь энгийн өдөр тутмын хэрэглээнээс эхлээд албан ёсны үдшийн арга хэмжээ гээд ямар ч нөхцөл байдалд төгс зохицдог.Gucci-ийн дуураймал цүнх

Next Post
  • Шинэ мэдээ