МАНАН –ийн бодит жишээ буюу З.Энхболд ба Б.Чойжилсүрэн


Төрийн эрх мэдлээр далайлган баяжсан улстөр, бизнесийн бүлэглэлийг бид МАНАН гэж нэрлэсээр удав. МАНАН яг юу хийдэг вэ гэдгийг АН-ын З.Энхболд, МАН-ын  Б.Чойжилсүрэн хоёрын  Монголын хууль хүчний байгууллагаар далайлган хийсэн нэгэн дээрмийн хэргийг сануулья.
2012-2013 онд Япон, Монголын Засгийн газар  хоорондын хэлэлцээрийн дагуу “Сурага Монгол” компани “Жапан таун” хотхоныг барьж байлаа.Нэг өдөр тус компаний гүйцэтгэх захирал Япон эрийг Монголын хүчний байгууллагынхан хар тамхины хэрэгт холбогдуулан хорилоо. 4 сар хорьсны эцэст түүнд зохиомол хэргээр ял тулгасныг хууль хүчний байгууллага тогтоолоо.Зорилго нь ердөө л айлган сүрдүүлж байгаад ашигтай байрлал бүхий газар, бизнесийг нь булаах байлаа.Хэргийн  дараа “Суруга Монгол”-ын охин компани “Монгол корпорэйшн”-ий захирлаар З.Энхболдын ойрын хүн, хожим Ардчилсан хүчний  холбооны гүйцэтгэх захирал болсон Б. Буянцогтоо томилогдлоо. Тэрээр  Суруга Монгол”-ын барилгын туслан гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд ” группийг авлаа. “Суруга Монгол”-ын эзэмшилд байсан газраас урд талын хэсгийг нь тасдаж, Хурд групп-т өгч, “Хүннү 2222” хорооллыг бариулсан. Уг хорооллын 101,102,103,104,105 гэсэн 5 байрны 8 давхарын байрнууд тэр чигтээ УИХ-ын гишүүн З.Энхболдын төрсөн дүү З. Хишигтогтохын нэр дээр байдгийг саяхан эдийн засагч Л.Наранбаатар мэдэгдсэн.Энэ үйл явдлын цаана АН-аас З. Энхболдын, МАН-аас Б.Чойжилсүрэнгийн хоёр том бүлэглэл хуйвалдаж, гадаад захиралд  зохиомол ял тулган хорьж байгаад эзэмшил газрыг нь дээрэмдэх төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн юм.  Хүнд зохиомол хэрэг тулган хориход  Монголын хууль хүчний байгууллагыг хөдөлгөж чадах том эрх мэдэл хэрэгтэй. Мэдээж Б.Чойжилсүрэнгийн ард нутгийн ах Хууль зүйн сайд Ц.Нямдорж байсан нь тодорхой. МАНАН бүлэглэлийн хийдэг ажил, хууль бусаар хөлждөг арга ердөө л энэ. Төрийн эрх мэдлээр далайлган дээрэм хулгай хийх нь тэдний үндсэн ажил юм.

З.Энхболд Б.Чойжилсүрэн нарын улс төр бизнесийн хэлхээ одоо ч хэвээр. Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд нарын санхүүжүүлдэг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан  тэдний сонгогдсон Өвөрхангай, Баянхонгор аймагт очиж “Цензургүй сурвалжлага” гэгч нэвтрүүлэг хийж,  орон нутгийн удирдлагуудыг намнах ажлыг гүйцэтгэв. “Цензургүй баг” Б.Чойжилсүрэнгийн сонгогдсон  Увс аймгийг ч орхисонгүй.  Үг,үйлдэл нь өнөөдрийг болтол нэг хэвээр. АН-ын З.Энхболд МАН-ын Б.Чойжилсүрэнгийн жишээн дээр  МАНАН бүлэглэл чухам юу хийж, яаж ажилладагийг одоо ойлгосон уу

uls.mn скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ