Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
Нүүр
Хотын амьдрал
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Гадаад мэдээ
Урлаг
Спорт
Энтертайнмент
Шар мэдээ
Фото
Видео
Эрүүл мэнд
No Result
View All Result
No Result
View All Result
Ublife.mn
»
Онцлох мэдээ
» Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
2026/10/15 - 10:45
Хуваалцах
Жиргэх
Нийслэлийн хэмжээнд 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-ны өдрөөс эхэлнэ. Цэрэг татлагын талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатараас мэдээлэл тодрууллаа.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд иргэнийг хугацаат цэргийн албанд татах 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Аравдугаар сарын 15-нд Д.Сүхбаатарын талбайд цэрэг халагдах үйл ажиллагаа нэгдсэн байдлаар болно.
Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн гуравдугаар бүлэгт зааснаар хугацаат цэргийн алба хаагчийг эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаат цэргийн албанаас түр чөлөөлж болно. Ингэхдээ холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, цэрэг татлагын товчоонд хандаж, шийдүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаанаа мэдэгдээгүй тохиолдолд зөрчлийн хариуцлага хүлээдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Цэргийн албаны тухай хуулийн 12.7-д зааснаар иргэд хөдөө, орон нутагт цэрэг татлагад хамрагдаж амжаагүй бол нийслэлийн есөн дүүргийн аль ч цэрэг татлагын товчооны байруудаар хамрагдаж болно. 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Чингэлтэй, Налайх, Багануур дүүргийн цэрэг татлагын байрууд өөрчлөгдсөн. Чингэлтэй дүүрэг 23 дугаар сургууль, Налайх дүүрэг “Эрдмийн оргил” сургууль, Багануур дүүрэгт Хүний хөгжлийн ордонд цэрэг татна.
Түүнчлэн энэ удаагийн цэрэг татлагаас төгсөх дамжааны оюутнуудыг чөлөөлж байгаа. Гэхдээ оюутнууд сургуулийн тодорхойлолт, холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, цэрэг татлагын байранд биечлэн очиж шийдүүлнэ. Цэргийн албаны тухай хуулийн хуулийн 12.8-д зааснаар ажил олгогч байгууллагууд цэрэг татлагад ажилтнаа явуулах үүрэг хүлээдэг. Аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд, ажилтныхаа хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэхэд дэмжлэг үзүүлж, иргэнийг цэрэг татлагад хамруулахыг уриалж байна. Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж цэрэг татлагын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаарай” гэлээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага зохион байгуулах байруудад нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн үйлчилгээний бэлтгэлийг бүрэн хангаж ажиллаж байна. Залуус цэрэг татлагаар үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж, дүгнэлтээ гаргуулах боломжтой боловч цэрэгт татагдахын өмнө эрүүл мэндийн байдалдаа урьдаас анхаарах хэрэгтэй. Цэрэг татлагын дараа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардлагатай залуусын эрүүл мэндэд анхаарах нь мөн чухал байна. Цэрэг татлагын байруудад ажиллаж байгаа албан хаагчдын зөвлөмжийг дагаж, амны хаалтаа зүүж, хоорондын зайгаа барьж, бусад шаардлагатай нөхцөлүүдийг биелүүлэхийг хүсэж байна” гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх
Нэр
*
Сэтгэгдэл
Илгээх
Холбоотой мэдээ
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Эрүүл мэндийн даатгалын санг ингэж тонодог
Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 20-23-нд болно
Цэргийн албанд хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх байдал өмнөх жилүүдээс хоёр дахин нэмэгджээ
Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 6-наас эхэлнэ
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Монголд хоёр хоногийн хугацаанд баавгайтай холбоотой 62
Today, 11:09
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд
Today, 10:58
Тони Коллетт анхныхаа уран сайхны киног найруулна: Грэм
Yesterday, 13:10
Хоёр долоо хоногт угаарын хийн хордлогоор 74 иргэн
Yesterday, 12:56
Шанхайд Алкарасыг Бельгийн Бергс гэнэт буулгаж, Зверев 2026
Yesterday, 11:09
Гэр хорооллын өвлийн түлш ирж эхэллээ: 280 мянган тонн
Yesterday, 10:10
10 сарын 14: Нийслэлд өдөртөө 7 хэм дулаарч, үс засуулбал
Yesterday, 07:50
Жорданы 1998 оны финалд өмссөн өмсгөл 14 сая доллараар
13-10-2026, 20:24
Он гарснаас хойш баавгайтай холбоотой 997 тохиолдол
13-10-2026, 20:23
Инфляц есдүгээр сард 12.9 хувьд хүрлээ: Хүнсний үнэ жилийн
13-10-2026, 20:21
Хойд Америкийн кино театр: «Verity» хоёрдугаар байранд,
13-10-2026, 15:12
Иран Хормузын хоолойгоос АНУ-ын тусламжтай гарч буй Арабын
13-10-2026, 15:05
Шинэ сургууль, цэцэрлэгийн будгаас шинжилгээ авлаа: хар
13-10-2026, 15:04
Солонгосын аккумуляторын үйлдвэр эрүүл мэндийн үзлэгийн
13-10-2026, 09:20
АНУ-ын Хууль зүйн яам Трампыг сурвалжлахаа зогсоосон таван
13-10-2026, 07:59
Буруутайд тооцогдсоноос хойших анхны тоглолтдоо Манчестер
13-10-2026, 07:59
Францад хулгайлагдсан Ренуарын хоёр зургийг хуурамч хананы
13-10-2026, 07:59
Эдийн засгийн Нобелийн шагналыг төв банкуудын ашигладаг
13-10-2026, 07:59
Санзайн эцсийн буудлаас Багабаян хүртэлх 1.7 км замыг
13-10-2026, 07:58
«Солонго-1, 2» хорооллын түрээсийн байрны сонгон
13-10-2026, 07:58