![]()
Зураг (жишээ зураг, ангийн өрөө): Vincenzo Mainardi / Wikimedia Commons, CC BY-SA 3.0
Боловсролын яам энэ жил шинээр ашиглалтад орсон болон их засвар хийгдсэн сургууль, цэцэрлэг, дотуур байрны будаг, дотоод орчны агаарт улсын хэмжээнд шинжилгээ хийжээ. Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй гэдгээ яам мэдэгдлээ.
Анхны шинжилгээний дүнгээр зарим сургууль, цэцэрлэгийн будгийн дээж болон дотоод орчноос давтан сорьц авч байна. Хар тугалга, бензол зэрэг хортой бодисын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан нь эцэслэн тогтоогдвол будгийг бүрэн хуулж, дахин будахаар болжээ.
Цаашид сургууль, цэцэрлэгийн их засвар, будгийн ажлыг жил бүрийн 8 дугаар сарын 1-ээс өмнө бүрэн дуусгахыг чанд мөрдүүлэхээр боллоо.
Яамнаас гаргасан мэдээлэлд шинжилгээнд хамрагдсан сургууль, цэцэрлэгийн тоо, авсан сорьцын тоо, хорт бодисын хэмжээ, ямар лабораторид шинжилсэн нь дурдагдаагүй байна. Шинжилгээний дүн эцэслэн гарсны дараа энэ талаарх нарийвчилсан мэдээлэл танилцуулагдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
скачать dle 12.0