Жагсаалтаар сонгогдсон гишүүнд хариуцлага тооцох хуулийн төсөлд санал авч эхэлжээ

Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулж, хууль тогтоомжийн төсөлд санал авах нэгдсэн d.parliament.mn цахим системд байршуулснаар олон нийтээс санал авч эхэлжээ.
Тус хуулийн төслөөр хувь тэнцүүлэн төлөөлөх буюу жагсаалтаар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнд улс төрийн хариуцлага тооцох, тодорхой нөхцөлд эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох зорилготой хэмээн тайлбарлаж буй юм.
Одоогийн хүчин төгөлдөр хуульд жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эргүүлэн татах асуудал тодорхой тусгагдаагүй байдаг. Харин уг төслөөр Улсын Их Хуралд суудал авсан намын төлөөллийн төв байгууллага жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эргүүлэн татах шийдвэр гаргасан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох зохицуулалтыг тусгажээ.
Ингэснээр иргэд, судлаачид, мэргэжлийн байгууллагууд болон олон нийт хуулийн төсөлд саналаа цахимаар өгөх боломжтой юм байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ