Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Долоон буудлын замд өчигдөр /2026.03.14/ 07:44 цагт “Тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, хүн гэмтсэн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius-41 маркийн автомашиныг эрхгүйгээр жолоодож явсан 17 настай, эмэгтэй “У” нь Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч 46 настай, эмэгтэй “П” гэмтжээ.
скачать dle 12.0